2014-10-14
Скайтел Групп 15 жилийн ойн баярынхаа хүрээнд олон ажлуудыг шат дараатайгаар хэрэгжүүлж байгаа билээ. Энэ удаад хэрэглэгч, харилцагч, олон нийт, оюутан залуучууддаа зориулан оюунд нь үнэтэй хөрөнгө оруулалт хийхээр дэлхийн шилдэг 10 илтгэгчийн нэг Канад улсын иргэн, Ноён Боб Юричакыг эх орондоо уриад байна. Тэрээр Монгол улсад анх удаа ирж байгаа 2014 оны 10 дугаар сар 15-ны өдрийн 15 цагт Тусгаар Тогтнолын ордны Их танхимд “Амжилтын Зарчмууд” сэдвээр Хүндэтгэлийн Лекц унших юм. Илтгэгч Боб Юричак нь Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, дэлхийн шилдэг 10 илтгэгчдийн нэг, нийгмийн зүтгэлтэн төдийгүй сайн сайхны төлөө, эерэг хандлага, зөв үйлдэл, хариуцлагын талаар 47 орны 1500-д хотуудад олон мянган хүмүүст илтгэл тависан туршлагатай нэгэн юм. Тэрээр танд юу өгч чадахыг мэдэхийг хүсч байна уу? Таны бизнест хэрэгтэй амь тариа юу болохыг мэдэж байна уу? Тэгвэл танд доорх мэдээлэл бүрэн хариулт болж чадна гэдэгт итгэлтэй байна.
- Боб Юричак нь байгууллагын үйл ажиллагаанд удирдлагын шинэ арга барил санал болгож, ажилтнуудаа хэрхэн ажлын эрч хүч, ажиллах урам зоригтой байлгах тухай зөвлөгөө өгч ажилтнуудыг тань амьдрал болоод ажилдаа илүү зорилго, тэмүүлэлтэй байхад тэднийг хэрхэн хөтлөх тухай онолын мэдээлэл өгөх юм.
- Өнөөдрийн өрсөлдөөнтэй цаг үед байгууллагын ажилтнуудын зөв хандлага, зан үйлийг төлөвшүүлж удирлагын урт хугацааны үр дүнг бий болгох тухай зөвлөнө. Мөн тэрээр таны удирдлага доор ажиллаж буй ажилтан хамт олны тань амжилттай үйл ажиллагаа болоод эрхэлж буй бизнесийн тань хүссэн түвшинд хүрэх зүг чиг болно. Ингэхийн тулд таны ажилтан хамт олон болон бизнест тань саад болж буй удирдлагын сул тал болоод алдаатай арга барилийг шинжлэн тодорхойлж, хэрхэн давуу тал болгож амжилттай удирдлагын зарчим, баримтлалын тухай үнэтэй санал өгнө.
- Тэрээр “Боб Юричак менежмент” олон улсын байгууллагын үүсгэн байгуулагч бөгөөд 500 гаруй корпораци, төрийн болон олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж амжилттай удирлагын арга барилын тухай зөвлөгөө, зөвлөмж өгдөг байна. Дашрамд дурьдахад тэрээр дэлхийн 45 орны 1500 гаруй хотуудад илтгэл тавьж байсан бөгөөд нэг удаагийн илтгэлд нь 10,000 гаруй сонсогч цугладаг гэхээр илтгэгчийн ур чадвар нь хараглаж байгаа биз.
- Хурдацтай худалдааны систем /Velocity selling system/ буюу худалдан авагчдыг алхам алхмаар татаж, худалдан авалтыг тогтвортой, тогтмол хийлгэх хэрэглэгч төвт /Buyer Focused/ худалдааны уламжлалт бус арга барилыг үндэслэгч билээ.
Дэлхийн шилдэг илтгэгч Боб Юричакын тухай дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.youtube.com хандаарай. Монгол Улсад ердөө 2 удаагийн лекц унших юм байна. Магадгүй та ховорхон олдох энэхүү боломжийг ашиглан бизнестээ оюуны хөрөнгө оруулалт хийхийг хүсвэл Скайтелийн төв салбарт хандан Хүндэтгэлийн лекцийн урилга үнэ төлбөргүй аваарай.