СОШИАЛ САЙТУУДАД ГАР УТАСНААСАА ХЯЗГААРГҮЙ, ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАНДАХ БОЛОМЖ

2014-10-09

Хэрэглэгч олон нийтийн талархлыг хүлээгээд байгаа Скайтел компанийн 15 жилийн ойн УРАМШУУЛАЛТ БЭЛЭГ үргэлжилж байна.

Ухаалаг утастай урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид 5000 төгрөгөөр дансаа цэнэглээд “Smart Social” багц болох Facebook, instagram, twitter, linkedin гэсэн сошиал сайтуудыг 30 хоног хязгааргүй ашиглах эрхтэйгээр бэлэг болгон авах юм.

Харин дараа төлбөрт шинэ дугаарлалтууд бүртгэлийн хураамжаас 100% чөлөөлөгдсөн байгаа бөгөөд “Smart Social” ,“Smart news” багцыг 2014 оныг дуустал бэлэг болгон хязгааргүй ашиглах боломжтойгоос гадна шинээр зах зээлд гарсан дугаарлалтууд болох 9011xxxx, 9010xxxx, 9009xxxx, 9008xxxx серүүдээс сонголтоо хийх бүрэн боломжтой юм.

Өөрөөр хэлбэл, эрхэм та Монголын хамгийн том мэдээллийн сайтууд болох gogo, news, time, caak болон facebook, twitter, linkedin, instagram зэрэг сошиал сувгуудыг хязгааргүй ашиглах боломжтой болж байгааг дуулгахад таатай байна.

Мэдээллийн эрин зуунд, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж  БИДЭНТЭЙ НЭГДЭЭРЭЙ.

Ухаалаг хэрэглээг хүн бүрт