Нээлттэй хаалганы өдөрлөг

2014-10-07

2014 оны 10-р сарын 04, 05-ны өдрүүдэд Чингисийн талбайд “Мэдээлэл, харилцаа холбооны салбарын нээлттэй хаалганы өдөрлөг” амжилттай зохион байгуулагдаж өндөрллөө. Тус өдөрлөгт Мэдээлэл технологи, шуудан харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд өөрийн компанийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулах, техник технологийн шинэчлэлийн талаар мэдээлэл өгөх ажил зохион байгуулагсан юм.

Энэхүү  арга хэмжээний үеэр Скайтел Групп олон шинэ дэвшилтэт технологи, хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцсэн шинэхэн бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулсан бөгөөд 15 жилийн ойн хүрээнд хийгдсэн томоохон төсөл, хөтөлбөрүүд, урамшууллуудаа давхар танилцууллаа. Үүнд ОУ-ын роуминг үйлчилгээ, ухаалаг бизнес эрхлэгчдийн нэрийн хуудас болсон шинэчлэгдсэн Business Class үйлчилгээ, үүрэн холбооны бүх операторын сүлжээнд ашиглагдах Андройд төрлийн ухаалаг төхөөрөмжид зориулагдсан Монголын анхны төлбөр тооцооны шийдлийг бүрэн агуулсан мобайл контентын худалдаа, түгээлтийн MAPPS /маппс/ цахим дэлгүүр, Скайтел Группын 15 жилийн ойн бэлэг, Төв Азидаа саяхан нээлтээ хийсэн 300 ширхэгээр Монгол борлуулагдаж байгаа Samsung Galaxy Alpha гар утас зэрэг олон бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулсан юм.