04 03/2024
Samsung Galaxy Alpha ухаалаг гар утасны албан ёсны нээлт өчигдөр Төв Азид анх удаа Монголд ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Энэ үйл ажиллагаа нь Скайтел группийн 15 жилийн ойн хүрээнд хэрэглэгчиддээ барьж буй олон төрлийн урамшуулал, бэлгийн нэг хэсэг бөгөөд Galaxy Alpha нь ухаалаг гар утасны зах зээл дээрх хамгийн нимгэн, хамгийн хөнгөн болж чадсан төдийгүй Samsung-ийн гар утаснууд дундаас хамгийн анхны металл хүрээтэй загвар болжээ.
Дэлхийн зах зээл дэх гар утас үйлдвэрлэлийн тэргүүлэгч корпораци Самсунгийн энэхүү утас нь Монголд 300 ширхэг LIMITED EDITION хувилбар ирсэн бөгөөд http://www.skytel.mn/book/index захиалж авах боломжтой юм.
Нээлтийн ёслолд Самсунг электроникс компанийн Төв азийн Гар утасны бизнес хариуцсан захирал ноён Сэонг Чан Юн болон Монголын нэр хүндтэй бизнесмэн эрхэмүүд, Морин хуур чуулгын ерөнхий удирдаач Ц.Батчулуун, Sweetymotion хамтлаг, эдийн засагч Д.Жаргалсайхан, эдийн засагч Ө.Ганзориг, нийтлэлч Артаньян нарын олон хүн хүрэлцэн ирсэн байв.
Түүнчлэн нээлтийн үеэр зочид Samsung Galaxy Alpha show room-д үйлчлүүлж, олон хүн шууд газар дээр нь худалдан авалт хийсэн юм. Борлуулалтын дараах үйлчилгээний хувьд Скайтел группийн зүгээс бүтэн жилийн дата эрх болон VIP сервис эрхийг бэлэглэсэн нь Galaxy Alpha-гийн хэрэглээнд тун нийцсэн алхам болсон гэдгийг зочид хэлж байлаа.
Дэлхийн улс орнуудын хүн амын тооноос хамаарч тун цөөн тоогоор нийлүүлэгдэх энэ утас ирэх сард Казахстан улсад нээлтээ хийж 1000 ширхэг зарагдах юм. Galaxy Alpha нь өвөрмөц өнгө төрх, хэлбэр дүрсийн онцгой шийдэл бүхий загвар болсон тул өнөөдрийг хүртэл хэрэглэгчдийн дунд багагүй хүлээлтийг бий болгоод байсан юм.
Самсунг электроникс компанийн Төв азийн Гар утасны бизнес хариуцсан захирал ноён Сэонг Чан Юн нээлтийн үеэр, “Samsung Galaxy аялал үргэлжилж байна” хэмээн хэлсэн үгээ төгсгөсөн нь Монголын зах зээлд цаашдаа Самсунгийн олон шилдэг бренд бүтээгдэхүүнүүд дэлхийн нээлтээс хоцрохгүй орж ирэх тухай хэлсэн хэрэг байв. Мөн Galaxy Alpha утас нь өөрөө дээд зэрэглэлийн цөөн тоогоор үйлдвэрлэгдсэн учраас Самсунг электроникс компанийн зүгээс зах зээл дээр нээлттэй худалдаалахыг төдийлөн яарахгүй байгаа аж.
Үйлдвэрлэгчдийн зүгээс энэхүү гар утсыг нимгэн болгохоор ажилласны дүнд ердөө 6,7 мм зузаантай, хамгийн сүүлийн үеийн HD Super AMOLED 4,7 инчийн хэмжээтэй дэлгэцтэй болсноор өнгө дүрсний ялгарлыг маш сайн илэрхийлэх боломж бүрдүүлжээ. Шинэ гар утасны бусдаас давуу бас нэг онцлох хэрэгтэй үзүүлэлт нь “Цэнэг хэмнэх” программ юм. Та цэнэг багатай үед ч хангалттай удаан хугацаанд дуудлага хийж, зурвас илгээх боломжтой бөгөөд мөн таны гар утсан дээрх хувийн мэдээлэл нууцлал хамгтийн өндөр байх буюу хурууны хээ танидаг давуу талтай юм.
Дэлхийн гар утасны хөгжлийн чиг хандлага, өрсөлдөөн цаашид улам сонирхолтой болох нь дамжиггүй юм. Харин дэлхийн нээлтээс хоцрохгүй, сонирхсон утсаа дэргэдээсээ авах боломжийг та бүхэнд Скайтел групп ийнхүү олгож байна.
04 03/2024
01 02/2024
16 01/2024