СКАЙТЕЛ ГРУПП “ИНЧОН 2014 - АЗИЙН СПОРТЫН ИХ НААДАМ”-ЫН ШУУД ДАМЖУУЛАЛТЫН ЕРӨНХИЙ ИВЭЭН ТЭТГЭГЧЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА

2014-09-22

“Скайтел” групп нь Монголын спортын баг тамирчдаа үргэлж дэмжин ажилладаг бөгөөд 15 жилийнхээ ойн баярын хүрээнд ETV HD телевизтэй хамтран Азийн спортын их наадмын шууд дамжуулалтын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байгааг дуулгахад таатай байна.    

 Азийн олимп гэгддэг Азийн спортын их наадам 2014 оны  09 дүгээр сарын 19-нд БНСУ-ын Инчон хотноо нээлтээ хийлээ. Уг наадамд Монгол Улс 23 төрөлд 240 гаруй тамирчны бүрэлдэхүүнтэйгээр БНСУ-ын Инчон хотыг зорьсон. Уг спортын их наадмын нээлтийн салхийг хагалж Д.Төмөрхөлөг болон М.Уранцэцэг нар нь жудо бөхийн барилдаанаар алтан медалын болзол хангаж Монгол түмнээ баясган төрийн дууллаа олон улсын дэвжээнд эшиглүүлсэн бахархалтай үйл явдал болсон билээ. Уг спортын их наадамд Монгол улсын баг тамирчид өндөр амжилт үзүүлж байгаа бөгөөд бид бүхэн тэмцээний талаарх мэдээ мэдээллийг цаг алдалгүй та бүхэндээ хүргэж байх болно.

Дашрамд дурьдахад жудо бөхийн барилдаанаар алтан медалын болзол хангасан Д.Төмөрхөлөг болон М.Уранцэцэг нарт Скайтел компанийн зүгээс алтан дугаар бэлэглэхээр болж Монголын спортын баг тамирчдаа дэмжин ажилладаг болохоо дахин харууллаа.

2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 10 дугаар сарын 04-ийг  дуустал явагдах “ИНЧОН 2014 - АЗИЙН СПОРТЫН ИХ НААДАМ”-ын шууд дамжуулалтын туршид Скайтелтай хамт байж, Монголын баг тамирчдаа дэмжээрэй.

Монголын үүрэн холбооны Скайтел групп