04 03/2024
Samsung корпораци хамгийн нимгэхэн Galaxy Alpha ухаалаг гар утасныхаа албан ёсны нээлтийг 2014 оны 08 сарын 13-ны өдөр Дэлхий нийтэд танилцуулсан. Уг утас нь 2014 оны 09 сарын 12-ны өдөр Их Британи улсад анхлан худалдаанд гарч эхэлсэн бөгөөд Төв Азидаа анх удаагаа Монголд албан ёсны нээлтийн ажиллагааг зохион байгуулахаар боллоо.
Galaxy Alpha нь ухаалаг гар утасны зах зээл дээрх хамгийн нимгэн, хамгийн хөнгөн болсон төдийгүй Samsung-ийн гар утаснууд дундаас хамгийн анхны металл хүрээтэй загвар болж байгаа юм байна. Үйлдвэрлэгчид энэхүү гар утсыг нимгэн болгохоор ажилласны дүнд ердөө 6,7 мм зузаантай, хамгийн сүүлийн үеийн HD Super AMOLED 4,7 инчийн хэмжээтэй дэлгэцтэй болсноор өнгө дүрсний ялгарлыг маш сайн илэрхийлэх боломж бүрдүүлжээ. Шинэ гар утасны бусдаас давуу бас нэг онцлох хэрэгтэй үзүүлэлт нь “Цэнэг хэмнэх” программ юм. Та цэнэг багатай үед ч хангалттай удаан хугацаанд дуудлага хийж, зурвас илгээх боломжтой бөгөөд мөн таны гар утсан дээрх хувийн мэдээлэл нууцлал хамгтийн өндөр байх буюу хурууны хээ танидаг давуу талтай юм.
Энэбол Galaxy Alpha ухаалаг гар утас нь өнөөгийн загварлаг залуусийн хэв маягт нийцүүлэн өнгө төрх, хэлбэр дүрсийн онцгой шийдэл бүхий загвар болсон тул хэрэглэгчдийн багагүй хүлээлтийг бий болгоод байна.
Скайтел групп 15 жилийн ойн хүрээнд хэрэглэгчиддээ олон төрлийн урамшуулал, бэлэг олгож байгаа билээ. Энэхүү бэлэгний дараагийнх нь болж Samsung Galaxy Alpha утсыг албан ёсоор маш цөөн тоогоор оруулж ирэн хэрэглэгч та бүхний гар дээр аваачихад бэлэн боллоо. Дээр дурьдсанчлан Төв Азидаа хамгийн түрүүнд Монголд албан ёсны нээлтийн ажиллагаа болох тул та дэлхийн нээлтийн гэрч болох цаг тун удахгүй нь ээ. Тун удахгүй та бүхэнд дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно.
Скайтел Групп
04 03/2024
01 02/2024
16 01/2024