“Ухаалаг гар утасны баяр-2014” үзэсгэлэн худалдааны ээлжит азтангаар бяцхан охин тодорлоо

2014-08-25

Ухаалаг гар утасны баяр арга хэмжээ маань амжилттай үргэлжилж хүрэлцэн ирсэн олонд сюрпризүүдээ барьсаар байгаа билээ.  

Өчигдөр буюу 2014.08.24-нд Монголын анхны ухаалаг гар утас Сонор-г худалдан авсан бяцхан хэрэглэгч маань Notebook –ны эзнээр шалгарсан байна. Үнэхээр жаахан хүүхдийн гар азтай, одтой байлаа.

Та бүхэн энэхүү үзэсгэлэн худалдаанд ирж нэг дороос цогц үйлчилгээг авах бөгөөд хамгийн сүүлийн үеийн бүх төрлийн ухаалаг гар утаснуудыг үзэж сонирхон урамшуулалтай, сугалаатай, бэлэгтэй худалдаанд оролцож төрөл бүрийн олон бэлгүүдээс авах боломжтойгоос гадна хичээлийн хэрэгслийн худалдаа, сурагчийн форм болон томоохон их дээд сургуулийн танилцуулга зэргийг нэг доороос авах боломжтойгоороо онцлог юм.  

“Ухаалаг гар утасны баяр-2014” үзэсгэлэн худалдааны хөтөлбөр:

  • 8/25-ны өдөр “Монголын анхны ухаалаг гар утас – Сонор”,
  • 8/26,27-ны өдрүүдэд “ Интернэтийн хязгааргүй хэрэглээг мэдрэе – Huawei”,
  • 8/28,29-ны өдрүүдэд “Sony”,
  • 8/30,31-ны өдрүүдэд “Samsung” утасны өдөрлөгт оролцон сугалаат худалдаанд оролцох боломжтой.

Эрхэм та уг баярт хүрэлцэн ирж олон сюрпризийн эзэн болон ухаалаг гар утсаа авч, Скайтелийн хязгааргүй хэрэглээнд нэгдээрэй.