“Ухаалаг гар утасны баяр-2014” үзэсгэлэн худалдаа үргэлжилж байна

2014-08-20

Оюутан сурагчдын хичээлийн шинэ жил эхлэхэд цөөхөн хоног үлдээд байна. Эрхэм эцэг эхчүүд, оюутан залуус та бүхэн бэлтгэлээ базаагаад завгүй явна уу? 

Тэгвэл та бүхний хамгийн чухал хэрэглээ болох ухаалаг гар утаснуудыг нэг дороос та бүхэнд танилцуулж байна. Өнөө цагт бүх л зүйлс цахимжиж, мэдээлэл, мэдлэгийг ухаалаг гар утсаар дамжуулан авч, сурч, боловсрох бүрэн боломжтой болжээ.

Тэгвэл Скайтел групп хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан “Ухаалаг гар утасны баяр-2014” үзэсгэлэн худалдааг Драмын театрын урд талбайд 2014.08.16-ны өдрөөс 31-ний өдрийг дуустал зохион байгуулж байна. Ашиглахад хялбар, орчин үеийн загвар шийдэлтэй боломжийн үнэ бүхий гар утаснуудын худалдаагаар эрхэм та зочлоод нэг гараарай.

Энэхүү арга хэмжээнд ирсэнээр та бүхэн нэг дороос цогц үйлчилгээг авах бөгөөд хамгийн сүүлийн үеийн бүх төрлийн ухаалаг гар утаснуудыг үзэж сонирхон урамшуулалтай, сугалаатай, бэлэгтэй худалдаанд оролцож төрөл бүрийн олон бэлгүүдээс авах боломжтойгоос гадна хичээлийн хэрэгслийн худалдаа, сурагчийн форм болон томоохон их дээд сургуулийн танилцуулга зэргийг нэг доороос авах боломжтойгоороо онцлог юм.  

Мөн сагсан бөмбөг сонирхогч залуусдаа дуулгахад 3 vs 3 сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн энэхүү үзэсгэлэн худалдааны үеэр зохион байгуулагдаж байгаа тул та бүхэн найз нөхдийн хамтаар хүрэлцэн ирж хурд, хүчээ гайхуулж шагналтын эзэн болоорой гэж уриалмаар байна.  

“Ухаалаг гар утасны баяр-2014” үзэсгэлэн худалдааны хөтөлбөр:

  • 8/24, 25-ны өдрүүдэд “Монголын анхны ухаалаг гар утас – Сонор”,
  • 8/26,27-ны өдрүүдэд “ Интернэтийн хязгааргүй хэрэглээг мэдрэе – Huawei”,
  • 8/28,29-ны өдрүүдэд “Sony”,
  • 8/30,31-ны өдрүүдэд “Samsung” утасны өдөрлөгт оролцон сугалаат худалдаанд оролцох боломжтой.

Эрхэм та уг баярт хүрэлцэн ирж олон сюрпризийн эзэн болон ухаалаг гар утсаа авч, Скайтелийн хязгааргүй хэрэглээнд нэгдээрэй.