9019 хххх, 9018xxxx, 9006xxxx, 9007xxxx

2014-08-16

9019 хххх, 9018xxxx, 9006xxxx, 9007xxxx

 Та шинэ дугаар сонгохоор төлөвлөж байна уу? Тэгвэл яг одоо гэрээсээ гарахыг зөвлөж байна. Учир нь яг энэ өглөө Скайтелийн бүх салбараар дараа төлбөрт үйлчилгээн дээр 9006хххх, 9007хххх, урьдчилсан төлбөрт үйлчилгээн дээр 9019хххх, 9018хххх дугаарлалт гарч байгааг дуулгая. Мэдээж цоо шинэ 4 дугаарлалт нээгдэж байгаа учир таны одоог хүртэл хайж байгаа хаанаас ч олж чадахгүй яваа тэр дугаарууд байгаа гэсэн үг. Шинэ дугаар худалдаж авбал ямар нөхцөлтэй бол гэж үү?

Хичээлийн жилийн туршид хамгийн их хэрэг болдог үүрэн холбооны цогц үйлчилгээг  хэрэглэгчдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу багцлан үнийг нь илүү тааламжтай нөхцөлтэйгөөр танд хүргэхэд бэлэн боллоо. Та ердөө 60,000 төгрөг төлснөөр бүтэн 9 сарын туршид Скайтелийн сүлжээнд хязгааргүй ярьж, хязгааргүй мессэж бичиж, фэйсбүүкийг хязгааргүй ашиглах боломж нээгдлээ. Магадгүй та багц үйлчилгээг энэ удаадаа авч амжихааргүй байгаа бол танд тавих өөр саналыг боловсруулжээ. Тэр нь Скайтелиас урьдчилсан төлбөрт хэрэглэгч болох хүсэлтэй нэгэнд зориулж 10,000 төгрөгний үнэтэй 1 сарын хязгааргүй дата ашиглах эрхтэй 5000 нэгжтэй, Skycall, D20 брэндийн хувьд 90 хоногийн үйлчилгээний хугацаатай, харин Skyphone брэндийн хувьд 30 хоногийн хугацаатай шинэ дугаар худалдаанд гаргалаа.  Дараа төлбөрт хэрэглэгч болох гэж байгаа танд дуулгах өөр нэгэн таатай мэдээ байна. Та 90-тэй серээс бусад дугаарлалтаас энгийн дугаар худалдан авсан тохиолдолд бүртгэлийн хураамжийг тэглэж, 3 сарын хязгааргүй дата эрх дагалдуулах тул нэн ашигтай байгаа биз.