04 03/2024
СКАЙТЕЛ КОМПАНИ Чанарын Удирдлагын Тогтолцооны ISO 9001:2008 СТАНДАРТЫн шаардлагуудыг хангаж олон улсын БАТЛАМЖАА ГАРДАН АВЛАА
Монголын үүрэн холбооны Скайтел компани 1999 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн салбартаа өрсөлдөөнийг бий болгон,технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн үйл ажиллагааныхаа цар хүрээг тасралтгүй шинэчлэн хөгжүүлж, хэрэглэгч, харилцагчдынхаа хэрэгцээ, шаардлагад нийцсэн шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэсээр 15 жилийн ойн түүхэн үе дээр ирээд байна.
Ийнхүү компанийхаа 15 жилийн ойг тохиолдуулан 2014 оны эхнээс хэрэглэгчиддээ зориулан олон олон бэлгээ хүргэж эхэлсэн бөгөөд энэ удаа Чанарын Удирдлагын Тогтолцоог үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлснийг нотлон харуулах Олон улсын батламжийг хүлээн авснаар удаах бэлгээ барьж байна.
Энэхүү ISO 9001:2008 стандартын батламжийг олон улсын хэмжээнд итгэмжлэгдсэн баталгаажуулалтын TUV Rheinland байгууллагаас өнөөдөр хүлээн авлаа.
Скайтел компани ЧУТ-ыг бий болгох, ISO 9001:2008 стандартын батламжтай байгууллага болох зорилгоор 2013 оныг Чанарын жил болгон ISO төслийг “Чанараар тэргүүлье!” уриан дор зарлан компанийн бүхий л үйл ажиллагааг хамруулан, нийт ажилтнуудын оролцоотойгоор амжилттай хэрэгжүүллээ.
ISO 9000/9001 бүлэг стандартын шаардлагад нийцсэн чанарын удирдлагын тогтолцоог нэг жилийн хугацаанд ISO төслийг хэрэгжүүлэн бизнесийн үйл ажиллагаандаа системтэйгээр нэвтрүүлж, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хэрэглэгчийн хүсэлт, хэрэгцээ, хууль зохицуулалтын шаардлагад нийцүүлэн тогтвортой хүргэх боломжийг бүрдүүлэн байгууллагын процессуудыг үр ашигтай, үр нөлөөтэй хэрэгжүүлж, хэвшүүлэн, байнга сайжруулалтыг хийж байна.
СКАЙТЕЛ КОМПАНИ НЬ ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОСНООР ХЭРЭГЛЭГЧИД, ХУУЛЬ ЗОХИЦУУЛАЛТЫН БАЙГУУЛЛАГУУД, ХАМТРАН АЖИЛЛАГЧДЫНХАА ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГУУДЫГ ТОДОРХОЙЛОН, ТЭДНИЙ СЭТГЭЛ ХАНАМЖИЙГ ДЭЭШЛҮҮЛЭН БИЗНЕСИЙН ЗОРИЛГО, ЗОРИЛТУУДАА АМЖИЛТТАЙ БИЕЛҮҮЛЭН БИЗНЕСИЙН ТӨГӨЛДӨРШИЛД ХҮРЭХ зорилгыг биелүүлэх эхлэл тавигдаж байна.
Үүгээр зогсохгүй Скайтел компани ньүйлчилгээгээ хэрэглэгчийн хүлээлтээс давуулан үзүүлж Олон улсын түвшинд хүргэх зорилгоор өөрсдийн амжилт, ажлын туршлага, ажилтнуудынхаа бүтээлч санаачлага, ур чадвар дээр үндэслэн Сингапур улсын “Service Excellence” (Сервис Эксэллэнс) төслийг хэрэгжүүлж эхлэн, үйлчилгээний төгөлдөршилд хүргэх зорилго тавин ажиллаж байна.
Дашрамд дурьдахад Скайтел групп 15 жилийнхээ ойн босгон дээр хөгжлийнхөө түүхэнд бас нэгэн чухал алхамыг хийж, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи, үүрэн холбооны хөгжлийн дараагийн үе болох HSPA+ технологийг Монгол орон даяар нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлэн одоогийн байдлаар 21 аймаг 200 гаруй сум суурин газар амжилттай нэвтрүүлээд байна.
Скайтелийн 15 жилийн ойн баяраар компаний нийт хамт олон нэгдмэл хүчин чармайлтын үр дүнд энэхүү батламжаа гардан авч, бүх шатны үйл ажиллагаанд Чанарын Удирдлагын Тогтлолцоог бий болгон, хэрэгжүүлж эрхэм хэрэглэгч та бүхэндээ бэлэг барьж байна.
МОНГОЛЫН ҮҮРЭН ХОЛБООНЫ СКАЙТЕЛ ГРУПП
04 03/2024
01 02/2024
16 01/2024