СКАЙТЕЛИЙН 3G ҮЙЛЧИЛГЭЭНД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ШИЛЖИХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

2014-06-13

Скайтел групп 15 жилийнхээ ойн хүрээнд хэрэглэгчид, харилцагчид руугаа хандсан олон талт ажлууд хийж байгаа билээ. Энэ удаад бүх хэрэглэгчдээ 3G үйлчилгээнд нэгтгэх урамшуулалт хөтөлбөрийг эхлүүллээ. Скайтел группын хувьд үүрэн холбооны дэвшилтэт технологи болох WCDMA/HSPA+ сүлжээгээ өргөтгөн Монгол орон даяар Sky 3G+ үйлчилгээг нэвтрүүлэх төсөл хэрэгжиж байгаа билээ.  Sky 3G+ үйлчилгээний давуу талуудаас дурьдвал Монголдоо хамгийн өргөн хамрах хүрээг бий болгохоор ажиллаж байгаа бөгөөд сүлжээний гол үзүүлэлт болох гацахгүй, тасрахгүй найдвартай сүлжээг бий болгоод байна. Sky 3G+ үйлчилгээг ашиглан цаг үетэй хөл нийлүүлэн алхах боломж бүрдэж байгаа бөгөөд гар утсаараа харилцан дүрсээ харан дуудлага хийх, hotspot үүсгэн интернэтийг хамтдаа ашиглах, утсаараа дуртай телевизийн сувгааNOW үйлчилгээгээр үзэх боломжтой болсон. Магадгүй та яг одоо  3үйлчилгээнд нэгдэх шийдвэр гаргасан танд баяртай мэдээг дуулгая. 7 сарыг дуустал сим картаа үнэ төлбөргүй солиулах төдийгүй, бүтэн сарын турш facebook, twitter, instagram болон linkedin гэсэн сошиал сайтуудаар хязгааргүй аялах бэлгийн эзэн болох юм. Сайхан биш гэж үү?

Үүрэн холбооны технологийн хурдацтай хөгжил, бидний нэвтрүүлсэн WCDMA DC-HSPA+ технологийн боломжит дээд хурд нь 42Mbps хүрэх бөгөөд тухайн хэрэглэгчийн гар утас, төхөөрөмжийн төрлөөс хамааран хурд нь ялгаатай байдаг.

SKY 3G+ Онцлог давуу талууд:

·         Улаанбаатар хот, 21 аймаг, сум, суурин газруудад хурдацтай тэлж байгаа сүлжээний өргөн хамрах хүрээ

·         Цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах боломжийг олгох өндөр хурд

·         Хүн бүрийн хэрэгцээнд нийцсэн өргөн сонголт бүхий дата багцууд         

·         Гар утсаараа харилцан дүрсээ харан дуудлага хийх боломж

·         Гар утсандаа дуртай дуугаа татан авч сонсох боломж

·         Гар утсаараа өөрийн дуртай олон ангит кино, дууны клип зэргийг үзэх боломж

·         Гар утсаараа 24 цаг онлайн байх боломж

·         Гар утаснаасаа Hotspot үүсгэн өндөр хурдны интернэтийг хамтдаа ашиглах боломж

·         Гар утаснаасаа дуртай сувгийнхаа телевизийг үзэх боломж 

 

Бидэнтэй нэгдээрэй-Монголын үүрэн холбооны Скайтел групп