ХОНГ КОНГООР 5 ХОНОГ АЯЛАН ДИСНЕЙ ЛЭНД ПАРКААР ЗУГААЛАХ СУПЕР АЗТАН МААНЬ ТОДОРЛОО

2014-06-02

Жил бүрийн Эх үрсийн баяраар Скайтел Групп бяцхан хүүхэд багачууд, ээжүүддээ зориулан сонирхолтой арга хэмжээ, хөтөлбөр зохион байгуулдаг билээ. Энэ жилийн эх үрсийн баяраар Скайтел Плаза үйлчилгээний төв байрны гадна талбайд 5 сарын 31, 6 сарын 1 гээд 2 өдөр хүүхдүүдээ баярлуулах арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

Уг арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хүүхдүүдээс супер азтан тодорч Хонг Конгоор 5 хоног аялан Дисней Лэнд паркд тоглох эрхийн эзэн болсон бөгөөд ухаалаг гар утас, жилийн турш үнэгүй ярих эрх зэрэг хонжворуудыг гардууллаа. Мөн энэхүү арга хэмжээнд Шилдэг Өнгө продакшн, Адтай жаалууд киноны уран бүтээлчид, үлгэрийн баатрууд хүрэлцэн ирж хүүхэд багачуудтай хамт 2 өдрийн баяр хөөр,  аз жаргалаар дүүрэн өнгөрүүлсэн юм.

Супер азтан болсон азтай, одтой хүүхдүүддээ зугаатай, хөгжилтэй аялахыг хүсэн ерөөе.

 

Ухаалаг хэрэглээг хүн бүрт