СКАЙТЕЛИЙН “SKY KIDS” ЭХ ҮРСИЙН БАЯРЫН БЭЛЭГ ЗАДАРЛАА

2014-05-27

Скайтелийн ах эгч нар нь бяцхан дүү нартаа зориулан 5 сарын 31, 6 сарын 1 – ний баярын өдрүүдэд Скайтел плазагийн гадна талбайд олон олон сюрприз бүхий арга хэмжээг зохион байгуулахаар боллоо. Хүүхдүүдийн хайртай үлгэрийн баатрууд болон шилдэг өнгө продакшны Аладины үлгэрийн тоглолт, адтай жаалуудын бяцхан оддын уран бүтээлчид болон авъяас хүүхдийн ордны шилдэг үзүүлбэрүүдээс бүрдсэн олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулах гэж байна.

Уг арга хэмжээнд задрах хамгийн том бэлэг бол хүрэлцэн ирсэн хүүхэд бүр сугалаанд оролцож хайртай дотны хүнтэйгээ Hong Kong – р 5 хоног аялаж, Олон Улсын Disney Land парк-д тоглох эрх байх бөгөөд, бусад бяцхан дүү нар маань ч бас ухаалаг гар утас, азын дугаар зэрэг олон хонжворууд хожих боломжтой юм. Мөн ирсэн хүүхэд бүрт гарын бэлэгтэй гэдгийг дуудлгахад таатай байна.