“ICT-EXPO-2014”-Г ЗОРИН ИРЖ ИРЭЭДҮЙН ТЕХНОЛОГИТОЙ ТАНИЛЦААРАЙ

2014-05-23

Монголын үүрэн холбооны Скайтел групп 15 жилийнхээ ойн хүрээнд “Дэвшилтэт технологи-Ухаалаг хэрэглээ” уриан дор найм дахь жилдээ зохион байгуулагдаж буй “ICT-EXPO-2014” үзэсгэлэнгийн  “Ерөнхий ивээн тэтгэгч”-ээр оролцож байна.

Энэхүү  арга хэмжээний үеэр Скайтел групп олон шинэ дэвшилтэт технологи, хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцэхүйц шинэхэн бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулж байна. Эдгээрээс товч дурьдвал орчин үеийн ухаалаг амьдралын хэв маяг болсон SMART HOME, эрүүл мэндийн цогц шийдэл болох SMART HEALTH, цахим дэлгүүр төлбөр тооцооны  орчин үеийн шийдэл бүхий SMART SHOP, таны цагийг үр дүнтэй зугаатай өнгөрүүлэх SMART FUN зэрэг орчин цагийн хөгжлийг илэрхийлэхүйц цогц шийдлүүдийг танилцуулж байна. Уг арга хэмжээний үеэр Скайтел групп 15 жилийн ойн ээлжит  бэлэг болох MAPPS үйлчилгээ нь “ICT-EXPO-2014” үзэсгэлэнгийн гол сюрприз бөгөөд уг үйлчилгээ нь үүрэн холбооны бүх операторын сүлжээнд ашиглагдах Андройд төрлийн ухаалаг төхөөрөмжид зориулагдсан Монголын анхны төлбөр тооцооны шийдлийг бүрэн агуулсан мобайл контентын худалдаа, түгээлтийн цахим дэлгүүр юм.

Скайтел групп 15 жилийнхээ ойн босгон дээр хөгжлийнхөө түүхэнд томоохон алхам хийж, сүүлийн үеийн дэвшилтэт технологи GSM системийнүүрэн холбооны хөгжлийн гуравдугаар үеийн HSPA+ технологийг Монгол орон даяар нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлж,  төлбөр тооцооны дэвшилтэт шинэ CvBS системд шилжиж, хэрэглэгчдийнхээ санал хүсэлтэд нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэхийг зорин ажиллаж байна. Мөн байгууллагын чадавхийг нэмэгдүүлэх чиглэлээр онцгойлон анхаарч ISO 9001:2008 стандартын төслийг хэрэгжүүлэн Чанарын удирдлагын тогтолцоог бий болгосонтөдийгүй Сингапур улсын үйлчилгээний чанарыг сайжруулах “Service Excellence” буюу “Үйлчилгээний төгөлдөршил” аяныг энэ оноос албан ёсоор эхлүүлж, хэрэглэгчийн сэтгэл ханамжаар манлайлсан “Хэрэглэгч төв”-тэй бизнесийн байгууллага болох зорилт тавин ажиллаж байна.

“Скайтел” групп 15 жилийн ойн бэлэг болгож, УХААЛАГ УТАС-тай хүн бүрт 2014 оныг дуустал сошиал сайтууд болох Facebook, Twitter, Linkedin, Intagram болон хамгийн өндөр хандалт бүхий Gogo, News, Time, Wikipedia, Caak зэрэг мэдээллийн шилдэг сайтуудыг хязгааргүйгээр ашиглах боломжийг нээн, интернэт хэрэглэгчдийн дунд хувьсгал хийлээ.

Тавдугаар сарын 26-ны өдрийг дуустал үргэлжлэх жилд ганцхан удаа болдог Мэдээллийн технологи, харилцаа холбооны хөгжлийн  толь болсон “ICT-EXPO-2014” үзэсгэлэнг зорин ирж, өнөөдрийн төдийгүй ирээдүйн технологийн олон шийдлүүдтэй танилцахыг урьж байна.

 

Ухаалаг хэрэглээг хүн бүрт-Скайтел групп