УХААЛАГ УТАСТАЙ ХҮН БҮРТ 2014 ОНЫ ТУРШ ХЯЗГААРГҮЙ ХЭРЭГЛЭЭГ БЭЛЭГЛЭНЭ

2014-05-16

Өнөөдөр бид мэдээлэл, мэдлэгийн эрин үед амьдарч, дэлхий даяар үзэл бодол, сонирхлоороо нэгдэн нийлсэн 2,5 тэрбум гаруй хүн өдөр тутмын амьдрал, үйл ажиллагаандаа сошиал сайтуудыг өргөн хэрэглэж байна.

Скайтел компани 15 жилийнхээ ойн хүрээнд үүрэн холбооны дэвшилтэт технологи болох GSM  системийн хөгжлийн гуравдугаар үеийн HSPA+ технологийг Монгол орон даяар нэвтрүүлж байгаа бөгөөд уг сүлжээнд буй нийт хэрэглэгчиддээ томоохон УРАМШУУЛАЛТ БЭЛГЭЭ задаллаа.

Дараа төлбөрт үйлчилгээний үндсэн багцын хэрэглэгчдэд 2014 оныг дуустал шилдэг сошиал сайтууд болох Facebook, Twitter, Linkedin, Intagram-ийг хязгааргүйгээр ашиглах “Smart Social” эрх мөн Gogo, News, Time, Wikipedia, Caak зэрэг мэдээллийн шилдэг сайтуудыг хязгааргүйгээр ашиглах“Smart news” эрхийг олгож байна. Скайтелийн урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид 5000 төгрөгөөр дансаа цэнэглэн нэмэлтээр бэлэг болгон “Smart Social” багцийг 30 хоног хязгааргүй ашиглах боломжтой болж байна.

Мөн дараа төлбөрт шинэ дугаар худалдан авч буй хэрэглэгчийн хувьд “Smart Social” ,“Smart news” багцыг бэлэг болгон авахаас гадна шинээр зах зээлд гарсан дугаарлалтууд болох 9011xxxx, 9010xxxx, 9009xxxx, 9008xxxx гэсэн шинэ дугаарлалтуудаас сонголтоо хийн багцаасаа хамаарч 300-800  минут сүлжээ харгалзахгүй ярианы эрх авна. Өөрөөр хэлбэл та манай хэрэглэгч болсноор Монголын хамгийн том мэдээллийн сайтууд болох gogo, news, time, caak болон facebook, twitter, linkedin, instagram зэрэг сошиал сувгуудыг 2014 оныг дуустал хязгааргүй ашиглах боломжтой боллоо. Харин урьдчилсан төлбөрт шинэ хэрэглэгчийн хувьд  “Smart Social” эрх олгогдоно.

Дэвшилтэт технологийг нэвтрүүлж, ухаалаг хэрэглээг урамшуулсаар ирсэн Скайтел компани УХААЛАГ УТАС-тай хүн бүрт сошиал болон мэдээллийн сайтуудыг гар утсаараа хязгааргүй ашиглах боломжийг нээж өгч байгаа нь манай интернэт хэрэглэгчдийн хувьд томоохон хувьсгал болж байна.

Мэдээллийн эрин зуунд, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж  БИДЭНТЭЙ НЭГДЭЭРЭЙ.

 

 Ухаалаг хэрэглээг хүн бүрт