МОНГОЛЫН ҮҮРЭН ХОЛБООНЫ ЕСӨӨР ЭХЭЛСЭН ХАМГИЙН СҮҮЛИЙН ДУГААРЛАЛТ ХУДАЛДААНД ГАРЛАА

2014-05-01

Үртэй бүхэн соёолж, үндэстэй бүхэн дэлгэрсэн хавар цаг дэлгэр зуны улиралд халаагаа өгөх гэж яарч байгаа энэ өдрүүдэд  Монголын үүрэн холбооны Скайтел группээс  хэрэглэгч Та бүхэндээ зориулсан шинэ бэлгээ задлаж байна.  Тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн  9009-хххх, 9008-хххх  дугааруудыг Business class, 9010-хххх, 9011-хххх  дугааруудыг VIP үйлчилгээний нөхцлөөр худалдаалж эхэллээ.

Таны нэр хүндийн баталгаа, бизнес эрхлэгчийн нэрийн хуудас болсон Монгол дах цорын ганц шатлан буурах тарифтай, олон төрлийн нэмэлт боломжуудыг өөртөө  агуулсан, таныг амжилтад хөтлөх 9009-хххх, 9008-хххх  9010-хххх, 9011-хххх  дугааруудаас та сонголтоо хийж авах бүрэн боломжтой. Есөөр эхэлсэн хамгийн сүүлийн дугаарлалт задарч байгаа энэ үед та өөрт ээлтэй, бизнест тань нэмэр болохуйц дугааруудыг сонгохыг хүсвэл яараарай. Мэдээж дугаар давтагдахгүй тул та өрсөж дугаараа авах боломжтойг сануулах юун. 15 жилийнхээ ойтой золгож байгаа  Скайтел компани шинэ дугааруудаа дагалдуулан шинэ бэлэг, шинэ урамшууллыг хэрэглэгчиддээ өгөхөөр зэхэж байгааг дуулгая.

Хэрэглэгч та VIP үйлчилгээний нөхцлөөр 9010-хххх, 9011-хххх  дугааруудыг худалдаж авснаар сүлжээ харгалзахгүй 800 минут үнэ төлбөргүй ярих боломжтой юм. Харин Business class ангилалын 9009-хххх, 9008-хххх  дугааруудаас сонгож авсан хэрэглэгч нарт сүлжээндээ хязгааргүй яриа хийх, бусад сүлжээнд 300 / 500 минут ярих эрхийг сар бүр 1GB дата эрхийн хамт олгох юм байна.

 

Эрхэм та дэлгэрэнгүй мэдээллийг 1510, 319191 дугаарт холбогдон аваарай.