04 03/2024
Жил бүрийн хавар уламжлал болгон зохиогддог Скайтел группын нэрэмжит “Туриад-2014” спорт аялалын тэмцээн 04 сарын 25, 26, 27-ны өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө. Уг үйл ажиллагааны зорилго нь нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх, эх орон байгаль дэлхийгээ танин мэдүүлэх, залуу үеийн бие бялдрын хүмүүжлийг дээшлүүлэх , залуучуудынн үерхэл нөхөрлөл, сургуулиудын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэдэгт оршино.
Энэ жилийн тэмцээний хувьд Скайтел группын 15 жилийн ойн баярын хүрээнд болж байгаа бөгөөд урьд жилүүдээс хамрах хүрээний хувьд өргөжиж хот хөдөөгийн 40 гаруй багын 300 гаруй тамирчид оролцож байгаагаараа урьд жилүүдийнхээс онцлог болж өнгөрлөө.
2014оны 4 сарын 25-ны цасан шуургатай хүйтэн өглөө Төв цэнгэлдэх хүрээлэнд нээлтээ хийж, Скайтел группын гүйцэтгэх захирал Д.Болор, МАЯСАХ-ны ерөнхий нарийн бичийн дарга Б.Жияандорж нар оролцон баг тамирчиддаа мэндчилгээ дэвшүүлэн, аялалд нь амжилт хүссэнээр тамирчид Налайх, Туулын таван салаа, Гачуурт руу баяр хөөр, эрч хүчтэйгээр хөдөллөө.
Тамирчид 3 өдрийн турш 7 төрлийн тэмцээнд авхаалж самбаа, хүч чадал, оюун ухаанаа сорин оролцон бөгөөд залуу хүний эрч хүч, идэвхи оролцоогоороо өрсөлдснөөс МУБИС-ын “Зевс” баг тэргүүлж, Үндэсний Биеийн Тамирын дээд сургуулийн “Мон Алтиус”, Өмнөговь аймгийн “D20” багууд удаалсан байна. Тэмцээнд оролцогчид болон, зохион байгуулагчдын зүгээс ерөнхий ивээн тэтгэгч, хамтран зохион байгуулагчаар ажилладаг Скайтел группын хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлж байлаа.
“Туриад- 2014” спорт аялалын тэмцээнд оролцсон нийт баг тамирчид болон зохион байгуулагч МАЯСАХ-ын хамт олны цаашдын үйл ажиллагаанд нь амжилт хүсэж, улс орныхоо нэрийг өндөрт гаргасан сайн тамирчид болохыг хүсэн ерөөе.
Монголын үүрэн холбооны Скайтел групп
04 03/2024
01 02/2024
16 01/2024