СКАЙТЕЛИЙН ЛАВЛАХ ТӨВ 24 ЦАГААР АЖИЛЛАДАГ БОЛЛОО

2014-04-08

Үргэлж таньтай хамт байдаг  Скайтелийн лавлах төв 2014.04.01-ний өдрөөс  эхлэн 24 цагаар хэрэглэгчийн дуудлагыг хүлээн авдаг боллоо.

Скайтелийн урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид 1515, 18001515, дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид 1510 гэсэн тусгай дугааруудад үнэ төлбөргүйгээр залгаж  бүтээгдэхүүн үйлчилгээний талаар бүх төрлийн мэдээллэл авах, гар утасны болон нэмэлт үйлчилгээний тохиргоо хийлгэх, урамшуулал хөнгөлөлт болон зах зээлд шинээр танилцуулагдсан үйлчилгээний талаар мэдээлэл авах,  төлбөр тооцоотой холбоотой лавлагаа авах, үйлчилгээтэй холбоотой санал гомдлоо шийдвэрлүүлэх гээд бүхий л үйлчилгээг авч болно.Мөн онлайн лавлах үйлчилгээ ажиллаж байгаа бөгөөд skytelonline@yahoo.com хаягаар хандаж мэдээлэл авах боломжтой.

Скайтел групп 15 жилийн ойн хүрээнд Эрхэм хэрэглэгч таньд үйлчилгээгээ улам ойртуулахаар ажиллаж байгаа бөгөөд ийнхүү  БАЙГАА ГАЗРААСАА ХҮССЭН ЦАГТАА лавлах төв рүү залган үйлчилгээ авах сайхан боломжийг бүрдүүлж чадлаа.

 

Монголын үүрэн холбооны Скайтел групп