СКАЙТЕЛ ГРУПП ОЛОН УЛСЫН РОУМИНГИЙН ЦОГЦ ҮЙЛЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛЛЭЭ

2014-03-14

Монголын үүрэн холбооны Скайтел группын эрхэм хэрэглэгчид та бүхэн дэлхийн 240 орны 700 гаруй операторуудын хамгийн өргөн сүлжээнд нэгдэн ОЛОН УЛСЫН РОУМИНГИЙН ЦОГЦ үйлчилгээ болон МЕССЭЖ РОУМИНГ үйлчилгээг ашиглах боломжтой боллоо.

Та дэлхийн аль ч улсад явсан өөрийн дугаараа ашиглан ажил хэргээ цаг алдалгүй амжуулах боломжтой. Яриа, мессэжээс гадна тун удахгүй дата роуминг үйлчилгээг ашиглах боломжтой болох юм. Эдгээр үйлчилгээг цогцоор нь идэвхжүүлж болох учраас хэрэглэхэд хялбар байх болно. 

Та бүхэн дэлхийн хамгийн өргөн сүлжээнд нэгдэн ОЛОН УЛСЫН РОУМИНГИЙН ЦОГЦ ҮЙЛЧИЛГЭЭ болон МЕССЭЖ РОУМИНГ  үйлчилгээнээс сонгон ажил хэрэг, амралт зугаалгаар аль нэг улсад явахдаа эх оронтойгоо холбоотой байгаарай.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

Эх дэлхийн хаанаас ч эх орондоо байгаа мэт...

Монголын үүрэн холбооны Скайтел групп