СКАЙТЕЛ ГРУПП ХЭРЭГЛЭГЧИЙН ӨДӨР АРГА ХЭМЖЭЭГ ОРОН ДАЯАР ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2014-03-14

“Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөр”-т зориулан Скайтел групп “ХЭРЭГЛЭГЧИЙН ӨДӨР” арга хэмжээг орон даяар үйлчилгээний төв, салбаруудаар дамжуулан 2014.03.14, 15-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Өнөөдөр буюу 3 сарын 14-ны 14:00 цагаас Скайтел Плаза үйлчилгээний төвд зохион байгуулагдсан арга хэмжээнд Скайтел компаний удирдлагууд 15 жилийн ойн хүрээнд хэрэглэгчиддээ барьж буй бэлэг, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулга, Үүрэн холбооны хэрэглэгчдэд түгээмэл тохиолддог асуудлаар хэрэглэгчдийг хүлээн авч мэдээлэл өгөх мөн үйлчлүүлэгчдийн дунд азтан тодруулж ухаалаг гар утас, гарын бэлэг гардууллаа. Мөн уг арга хэмжээнд хэрэглэгчдийг төлөөлөн Нийслэлийн Хэрэглэгчдийн Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэгийн удирдлагууд оролцож үүрэн холбооны хөгжил, цаашдын хамтын ажиллагааны талаар санал бодлоо илэрхийллээ.
“ХЭРЭГЛЭГЧИЙН ӨДӨР” арга хэмжээнд зориулан 2G сүлжээнээс 3G сүлжээнд шилжиж буй хэрэглэгчдэд “ОЛОН УЛСЫН РОУМИНГИЙН ЦОГЦ ҮЙЛЧИЛГЭЭ”-г ашиглах боломж бүхий 3G СИМ картыг 3 сарын 14, 15-ны өдрүүдэд үнэгүй олгож, хэрэглэгчдийнхээ санал хүсэлтийг нээлттэй хүлээн авч байгаа тул эрхэм хэрэглэгч та 1415 дугаарт мессэжээр мөн үйлчилгээний бүх салбаруудад хандан санал хүсэлтээ илгээгээрэй.

Ухаалаг хэрэглээг хүн бүрт