СКАЙТЕЛ ГРУПП “СМАРТ ПЛАН” ҮЙЛЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛЛЭЭ

2014-03-16 Онцлох Үйлчилгээ

Скайтел групп 15 жилийн ойн ээлжит бэлгээ задалж, дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид технологийн дэвшил бүхий хамгийн сүүлийн үеийн хүссэн гар утсаа  12 сар хуваан төлөх нөхцөлтэйгээр авах боломжтой “Смарт План” үйлчилгээгээ эхлүүллээ.

 

Дараа төлбөрт Business Class үйлчилгээний 20,000, 30,000 төгрөгийн багц болон VIP үйлчилгээний 40,000 багцын хэрэглэгчид  энэхүү үйлчилгээнд хамрагдах бөгөөд  бусад дараа төлбөрт болон урьдчилсан төлбөрт хэрэглэгчид дээрх багц  руу шилжиж энэхүү үйлчилгээнд хамрагдаж болно. Мөн Шинээр Business Class, VIP үйлчилгээний хэрэглэгч болоод Смарт План үйлчилгээнд хамрагдан дуртай гар утсаа онцгой нөхцлөөр авч болно.

 

Скайтел групп Дэлхийн алдартай гар утас үйлдвэрлэгч болох Samsung, LG, Nokia, Sony  фирмийн гар утаснуудын албан ёсны борлуулагч бөгөөд шинээр худалдаанд гарсан даруйд нь хэрэглэгчиддээ хүргэдэг билээ.

 

Скайтелийн хэрэглэгчид 290,800 төгрөг төлөөд LG G Flex

 

Скайтелийн хэрэглэгч та яг одоо гар утасны хэлбэр загварт хувьсал хийсэн, өөрийгөө эмчлэх чадвартай LG G Flex –ийг 290,800 төгрөг төлөөд авах боломжийг Смарт План үйлчилгээ санал болгож байна.

 

Дэлхийн хамгийн анхны нуман хэлбэртэй уян загвар болох LG G Flex –ийг Скайтелийн  салбаруудаар албан ёсоор худалдаалж эхэллээ. Хүний нүүрний хэлбэрт төгс зохицож чих уруул хоорондын зайг илүү ойртуулж, илүү тод, хялбар ярих боломжийг бүрдүүлсэн нуман загвар нь гар утасны хэлбэр загварт хувьсал хийжээ. LG G Flex-ийн гадаргуу нь уян харимхай, резинэн материалаар хийгдсэн  учраас өдөр тутмын элэгдэл, хөнгөн зурагдалт үүсэхэд хэсэг хугацааны дараа өөрийгөө эмчилж өө сэвээ арилгах чадвартай юм.  Мөн өөрийн хэлбэрт төгс зохицсон маш нимгэн нуман баттерейтэй бөгөөд бүтэн өдрийн турш  6 инчийн HD OLED нуман дэлгэцээрээ дуу дүрсний өндөр чанартай бичлэг үзэх болохоор чадалтай ажээ.

 

Хэрэглэгч та LG G Flex-ээс гадна усны хамгаалалттай Sony Experia Z1, Samsung Galaxy NOTE III, нэгэн зэрэг хоёр хэрэглэгч ашиглаж болох Guest mode тохиргоотой LG G2, гээд сүүлийн үеийн гар утсыг яг одоо авмаар байвал Скайтелийн үйлчилгээний төвүүд хүрэлцэн ирээд болон www.skytel.mn  сайтын цахим салбар руу ороод утсаа сонгох л үлдлээ.

 

 

Ухаалаг хэрэглээг хүн бүрт