СКАЙТЕЛИЙН VIP САЛБАР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2014-03-04

СКАЙТЕЛИЙН VIP САЛБАР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Монголын үүрэн холбооны Скайтел групп 15 жилийн турш хамт байж Скайтелийн үйлчилгээг ажил амьдралдаа үнэнчээр хэрэглэдэг, эрхэм хэрэглэгчиддээ зориулан орчин үеийн шийдэл бүхий, тав тухтай орчинг бүрдүүлсэн VIP үйлчилгээний салбараа шинээр нээлээ.

VIP  салбарын нээлтэнд  Гүйцэтгэх захирал Д.Болор, Маркетинг  борлуулалт, үйлчилгээний газрын захирал  Ц.Пүрэвдорж нар үг хэлж, шинэхэн VIP салбараа танилцуулсан бол Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд, 15 жил Скайтелтай хамт байсан үнэнч хэрэглэгчид болох н.Энхтөр, Д.Дашдулам н. Оюунцэцэг нар хүндэт зочдоор уригдан анхны үйлчлүүлэгчид боллоо.

Төрийн соёрхолт, ардын жүжигчин Н.Сувд:

Скайтел компани VIP  шинэ  салбар нээж байгаад баяртай байна. Анх Скайтел компани үйл ажиллагаагаа эхлүүлсэн цагаас л би  хэрэглэгч нь болсон. Технологийн хувьд шинэчлэл хийж, үйлчилгээ нь өргөжиж байгаад би их баяртай байдаг. Манай драмын театрынхан ч бас Скайтелийн хэрэглэгчид.

 Биднийг дэмжиж хамтран ажилладаг Скайтел группын хамт олондоо талархал илэрхийлж, цаашдын их бүтээн байгуулалтанд нь өндрөөс өндөр амжилт хүсье.

Скайтелийн үнэнч хэрэглэгч Д.Дашдулам

VIP салбарын нээлт маш сайхан болж байна. Скайтелийн хамт олондоо талархаж явдагаа хэлмээр байна. Яагаад гэхээр хэрэглэгчийг дээдэлж, хэрэглэгчийг хүндэлж, мэдэрч ажиллана гэдэг бол аливаа компанийн үндсэн зарчим байдаг. Скайтел компани хэрэглэгчээ дээдэлж, үнэнч байлгаж чаддаг.  Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье.

Уг салбар нь хэрэглэгчийн ая тухтай байдлыг бүх талаас нь хангасан бөгөөд замын түгжрээ, дуу чимээнээс хол амар тайван орчинд үйлчлүүлэх  боломжийг бүрдүүлсэн хамгийн сүүлийн үеийн стандартыг баримтлан тохижуулсан юм. Хүлээлгийн танхимд Скайтел группын 15 жилийн түүхийг илтгэх гар утаснуудын үзүүлэн байрлуулснаас гадна үйлчлүүлж буй хэрэглэгчид Скаймедиагийн гурвалсан үйлчилгээг шууд хэрэглэх боломжийг бүрдүүлсэн ажээ.

Зөвхөн танд зориулсан найрсаг үйлчилгээг үзүүлэх бөгөөд  төлбөрөө төлж, өөрт хэрэгтэй нэмэлт үйлчилгээнүүдийг идэвжүүлэх, хамгийн сүүлийн үеийн ухаалаг гар утас, таблетийг худалдан авах зэрэг Скайтел группын бүхий л үйлчилгээг нэг дороос хурдан шуурхай авч  болно гэдгийг нээлтийн арга хэмжээний үеэр Ц.Пүрэвдорж захирал онцолж байлаа.

V.I.P салбарын давуу тал нь: 

  • Тохилог тав тухтай орчин
  • Найрсаг үйлчилгээ
  • Салбарын хүлээлгийн танхимд халуун цай, кофе уух зуураа технологийн дэвшил бүхий шинэ гар утас, төхөөрөмжүүдтэй танилцах гэх мэт бүх төрлийн үйлчилгээг нэг дороос авах боломжтой.

Скайтелийн үнэнч, үнэ цэнэтэй хэрэглэгч та “Скайтел Плаза” төвийн 2 давхарт шинээр нээгдсэн V.I.P салбараар үйлчлүүлэн найрсаг үйлчилгээ, тав тухыг мэдрээрэй.

МОНГОЛЫН ҮҮРЭН ХОЛБООНЫ СКАЙТЕЛ ГРУПП