ХАРИЛЦАА ХОБООНЫ ТҮҮЧЭЭ БОЛСОН “СКАЙТЕЛ” ГРУПП 15 НАС ХҮРЧ, АМЖИЛТАА БАТАТГАЛАА

2014-03-03

Монголын үүрэн холбооны Скайтел компани 1999 онд үүсэн байгуулагдсанаар харилцаа холбооны салбарын хөгжилдөө хувь нэмрээ оруулан,  бизнесийн өрсөлдөөнийг эхлүүлж тансаг хэрэглээ байсан гар утсыг “Гар утас гангараа биш хэрэглээ” уриатайгаар хүн бүрийн хэрэглээ болгож чадсан юм. Технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн үйл ажиллагааныхаа цар хүрээг тасралтгүй өргөтгөн хөгжүүлж 2010 онд 100%  үндэсний хөрөнгө оруулалттай, 2012 онд Бизнесийн Групп болон өсөн дэвжиж хэрэглэгч харилцагчдынхаа таашаалд нийцсэн  шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэсээр ирлээ.

Скайтел Групп  нь үүрэн холбооны  үндсэн үйлчилгээнээс гадна IPTV, хөдөлгөөнт интернэт Wimax, суурин утас VoIP болон Улс хоорондын ярианы үйлчилгээнүүдийг цогц шийдлээр нь өрх болон байгууллагын хэрэглэгчдэд хүргэж байгаа “Скаймедиа” корпораци; Монгол Улсын хэмжээнд хот хоорондын болон хотын доторхи  өндөр хурдны шилэн кабелийн  сүлжээ байгуулан, түүний ашиглалт үйлчилгээ эрхэлж байгаа “Скайнэтворк” ХХК, Олон улсын  жишигт нийцсэн “Тэнгис” кино театр буюу “Улаанбаатар Синема” ХХК, “Скай Резорт” компаниудын үйлчилгээнүүдийг хэрэглэгчиддээ хүргэдэг.

Скайтел Группын ажилсаг хамт олон 15 жилийнхээ ойн босгон дээр хөгжлийнхөө түүхэнд бас нэгэн том алхамыг хийж,  сүүлийн үеийн дэвшилтэт технологи болох GSM  бүлийн үүрэн холбооны хөгжлийн гуравдугаар үеийн HSPA+ технологийг Монгол орон даяар нэвтрүүлэхээр шамдан ажиллаж,  орчин үеийн хэрэглэгчийн үйлчилгээ, төлбөр тооцооны дэвшилтэт шинэ CvBS системд шилжиж, хэрэглэгчдийнхээ санал хүсэлтэд нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэхэд бэлэн боллоо.

Энэ ойн жилд, 2012 онд  эхлүүлсэн байгууллагынхаа бүхий л үйл ажиллагааг хамарсан “Өөрчлөлт шинэчлэлийн хөтөлбөр”-ийн олон талт ажлуудын эерэг үр дүн гарч эхлэн, хэрэглэгчиддээ найдвартай чанартай үйлчилгээг хүргэх компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагааг сайжруулах Олон Улсын ISO 9001:2008 стандартын төслийг компанийн хэмжээнд бүрэн хэрэгжүүлж, Чанарын удирдлагын тогтолцоог бий болгосноос гадна Сингапур улсын  үйлчилгээний чанарыг сайжруулах”Service Excellence” буюу “Үйлчилгээний төгөлдөршил” аянг 2014 оноос албан ёсоор эхлүүлж, хэрэглэгчийн сэтгэл ханамжаар манлайлсан “Хэрэглэгч төвтэй” бизнесийн байгууллага болох зорилго тавин ажиллаж байна.

Скайтел Групп нь хэрэглэгч нэг бүрийнхээ өмнө Ухаалаг, үнэ цэнэтэй хэрэглээг хүргэсэн төдийгүй нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлан байгаль орчиндоо ээлтэй үйл ажиллагааг эрхэмлэж, спорт, соёл урлаг, боловсролын салбарыг дэмжин ажилладаг шилдэг татвар төлөгч, шилдэг ажил олгогч байгууллага юм.

Компанийнхаа 15 жилийн ойн нээлтийн арга хэмжээний үеэр шинэчилсэн “Business class”, Олон улсын Роумингийн цогц үйлчилгээ, SMART DATA багц, улсдаа анхных болох Монгол IT инженерүүдийн бүтээсэн андройд AppStore MAPPS-г танилцууллаа.

 

Цаашид ч мэдээлэл харилцаа холбооны хөгжлийг түүчээлэн, эх орныхоо хөгжил цэцэглэлтэнд өөрийн хувь нэмрээ оруулан, дэлхийн энтэй хөгжилрүү тэмүүлж буй Скайтелийн ажилсаг эрч хүчтэй хамт олонтой хамтдаа хөгжиж дэвжихийг хүсье.