СКАЙТЕЛ КОМПАНИЙН ДАМБЫН ГЭРЭЭТ САЛБАРЫН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ

2014-02-25

Энэ удаад хүн амын нягтрал харьцангуй ихтэй Дамбын эцэс НАРАН худалдааны төвд шинээр гэрээт салбар нээлтээ хийлээ. Нээлтэнд гэрээт салбарын Менежер Хатантуул , БХАА-ны захирал Д.Энхтүшиг нар байлцан үг хэллээ. Мөн салбарын нээлтийн арга хэмжээнд зориулан урлагын тоглолт өргөн барилаа. Нээлтийн ажиллагааны үеэр хонжворт сугалаа зохион байгуулж, шинэ дугаарын эрхийн бичиг 10 хүн, 1GBdata эрх 5 хүн, smart утас 2 хүн хожиж азтанаар шалгарлаа. Ийнхүү хүн амын төвлөрөл ихтэй газар Скайтелийн гэрээт салбаруудыг нээснээр хэрэглэгчид замын түгжрэлд цаг алдалгүй өөрт ойрхон салбараар үйлчлүүлэн цаг заваа хэмнэж гар утас болон шинэ дугаар худалдан авах, үнэ төлбөргүй эрх нээлгэх болон дугаар суулгуулах, дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид төлбөрөө төлөх боломжтой болох юм. Мөн шинэ салбаруудаар үйлчлүүлсэн хэрэглэгчид 2014-03-07 ныг дуустал дараах урамшуулалд хамрагдах боломжтой. Үүнд: - Дараа төлбөрт BC, NICE , VIP үйлчилгээний дугаарын бүртгэлийн хураамж 0₮ болж хямдарлаа - Дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид тухайн салбарт төлбөрөө төлснөөр 5%-н хөнгөлөлт эдлэх боломжтой - Гэрээт борлуулагчид тухайн салбараас очиж карт худалдан авсан тохиолдолд нэмэлт 1%-н хөнгөлөлт авах боломжтой .

Ухаалаг хэрэглээг хүн бүрт