Г.СҮРЭНЖАВ: БИЕ БИЕНЭЭ ХАЙРЛАЖ ХҮНДЭЛЖ ЯВАХАД АМЬДРАЛД ДАВЖ БОЛОХГҮЙ ДАВАА ГЭЖ БАЙДАГГҮЙ ЮМ ШҮҮ.

2014-02-17

Гэгээн хайрын баярыг тохиолдуулан Скайтел групп  Тэнгис  кино театрт байрлах “D20 ZONE” салбарт залуусдаа зориулсан арга хэмжээг амжилтай зохион байгууллаа.  “D20 ZONE” салбараар        2 сарын 14-нд  үйлчлүүлсэн бүх хосууд урамшуулалд хамрагдсан бөгөөд жилд нэг л тохиолдох хайраа илчлэх эрхэм өдрөө хөгжилтэй өнгөрөөх боломжийг олгосон Скайтелчуудад талархаж байгаагаа хосууд маань илэрхийлж байлаа.

13:00 цагаас 16:00 цагийн хооронд  “D20 ZONE” салбар дээр цаг бүрт өөр өөр сюрпризтай  сугалаат  худалдаа зохион байгуулагдсан бөгөөд  найз бүсгүй, залуудаа хичнээн хайртайгаа харуулах боломжийг олгосон хөгжөөнт даалгаваруудыг өгч амжилттай биелүүлсэн хосууддаа сугалаанд таарсан урамшуулалуудыг нь олгосон юм. Чин сэтгэлийн хайраа батлахаар хичээж байгаа хосуудын сэтгэл үнэхээр гал халуун байлаа.

Харин 10,000 дээш үйлчилгээ авсан хосуудад хосоороо кино үзэх тасалбарыг бэлэглэсэн бөгөөд нийт 100 хос “I Frankenstein 3D” киног хосоороо үзсэн бөгөөд эдгээр 100 хосоос дахин нэг азтай хосыг шалгаруулж хос гар утас бэлэглэж мөн Ski house vip ресторанд бэлтгэсэн тусгай үдшийн зоог барих эрхийг бэлдсэн байсан бөгөөд энэхүү  супер шагналын эзнээр  Г.Сүрэнжав ах маань 10 –аад жил ханилсан Ц.Энхцэцэгийнхээ утсыг  247 картаар цэнэглээд тодорсон юм.

Супер азтан болсон  Г.Сүрэнжав:

Монголын бүх залуустаа хайрын баярын мэнд хүргэе.  Чин сэтгэл аз дагуулдаг гэдэг үнэн байх. Бид баяр бүхнийг алдалгүй тэмдэглэдэг л дээ. Харин өнөөдөр эхнэрийнхээ дугаарыг сунгахаар энд ирээд супер азтан болж ханьтайгаа мартагдашгүй сайхан “Валентиний баярыг” тэмдэглэн өнгөрөөх боломжийг олгосон Скайтел группын хамт олондоо талархал илэрхийлж байна.

Гэгээн хайрыг  баярыг тэмдэглэж байгаа бүх хосууддаа, ялангуяа залуу хосууддаа хандаж  хэлэхэд бие биенээ хайрлаж хүндэлж явахад амьдралд давж болохгүй даваа гэж байдаггүй юм шүү. 

Ухаалаг хэрэглээг хүн бүрт