ХАЙРЫН БАЯРЫН ХАМГИЙН СОНИРХОЛТОЙ АРГА ХЭМЖЭЭ “D20 ZONE”-Д БОЛНО

2014-02-13

Өөрийн хайраа илчилж, бие биенээ насан туршдаа хайрлахаа амладаг  гэгээн хайрын баярыг тохиолдуулан D20-ийн цоглог залуустаа Скайтел группын зүгээс нэгэн онцгой сюрприз барьж байна.

Валентиний баярын өдөр буюу 2014.02.14-ны өдөр Тэнгис кино театрт байрлах “D20 ZONE” салбараас шинэ дугаар худалдан авсан 100 хэрэглэгчид хосоороо кино  үзэх тасалбарыг бэлэглэнэ.

Хайрын баярын бэлэг зөвхөн энэ биш. “D20 ZONE”салбараар үйлчлүүлж байгаа нийт хэрэглэгчиддээ цаг бүрт өвөрмөц  тусгай сюрпризуудыг бэлтгэсэн бөгөөд хосууд маань сугалаа сугалан шууд хонжвор аль эсвэл хамтдаа гүйцэтгэх даалгаварыг авна. Хосууд та бүхэндээ барих бэлгүүдийнхээ захаас нь дуулгахад LG БРЭНДИЙН УХААЛАГ ХОС ГАР УТАС, ХОС ДУГААР, “SKI  HOUSE” VIP  ресторанд бэлтгэсэн гэнэтийн бэлэг гэх мэтээр цааш үргэлжилнэ.

Хайртай хүнтэйгээ хамгаас сайхан дурсамжийг үлдээх хөгжөөнт тэмцээнүүдэд оролцоод ялагч болж шилдэг хосууд гэдгээ батлаарай.

Арга хэмжээний үеэр хосуудын хошин гэрэл зургийг авч энэ хоромд байгаа аз жаргалыг нь мөнхөлж дурсгана.

Өөрөөр амьдарцгаая.