БЭЛГИЙН КАРТААРАА ЦЭНЭГЛЭН ДАХИН БЭЛЭГ АВААРАЙ

2014-02-05

Дэлгэр сайхан сэтгэлтэй, Дээл бүсэн гоёлтой, Дэлхий тэнийм баясгалантай, Дээдэс нялхаст бэлэгтэй Цагаан сар айлчлан ирж, Монгол түмний хиймор лундааг тэтгэсэн “Ялгуулсан” хэмээх морин жил өнтэй сайхан гарлаа.

Эрхэм та айл их хэсч, алт мөнгө их хураав уу. Сар шинийн бэлэг нэг үеэ бодоход илүү ухаалаг, илүү хэрэгцээтэй болсон нь танд ажиглагдав уу? Монголчууд бид цагаан сараар аав ээж, ах, дүү, үр хүүхэд, анд нөхөддөө сайхан учралын бэлгэдэл болгон бэлгэ сэлт барих ариун уламжлалтай билээ. Сайныг бэлгэдэн биедээ өгөх бидний бэлэг өгч байгаа хүний хэрэгцээнд бодьтой нийцсэн, хэрэгтэй байх нь хамгаас чухал.

Монголын үүрэн холбооны Скайтел групп  ирэх жилийн өнгө хийморийг илтгэх азын 4 бэрхийн зурагтай “Богц” бэлгийн картаа худалдаанд гаргасан нь эзнээ олж, танд хүрсэн гэдэгт итгэлтэй байна. Энэ удаад Скайтелийн группын зүгээс сар шинийн бэлгийн картандаа нэмэлтээр бэлэг бэлдснийг дуулгахад таатай байна.

Та 500 нэгжийн хонь, 1000 нэгжийн ямаа, 2500 нэгжийн тэмээ, 5000 нэгжийн морьтой картууд цуглуулан “АЗЫН ДӨРВӨН БЭРХ”–ээр, эсвэл “Азын 4 морь”-иор 01 сарын 31-нээс 02.09-ний хооронд дансаа амжиж цэнэглээд сүлжээ харгалзахгүй 50 минут, мессеж, дата эрх бүхий SMART багц, Ялгуулсан хэмээх морин жилийн өнгөө тодорхойлж дөрвөн морь буулгаад  100 минут, мессеж, дата эрх бүхий “Smart” багцыг Ёндоо болгон аваарай.

Магадгүй танд аль нэг карт нь дутаад байгаа бол өөрт хамгийн ойр байрлах Скайтелийн гэрээт борлуулагч, гэрээт салбар, үйлчилгээний төвүүдээс худалдан авах боломжтой.

Богц дүүрэн бэлэгтэй сэтгэл хангалуун сар шинэдээ сайхан шинэлээрэй