БАЯНХОШУУНЫ ЖАНЦАНГИЙН БУУДАЛД СКАЙТЕЛИЙН ГЭРЭЭТ САЛБАР НЭЭГДЛЭЭ

2014-01-16

Улаанбаатар хотын хамгийн олон хүн амтай Сонгинохайрхан дүүрэг Скайтелийн гэрээт салбар шинээр нээгдэж үйлчилгээгээ  хэрэглэгчиддээ улам ойртууллаа. Хотын төвөөс хол зайд байрлах , хүн амын нягтрал ихтэй Баянхошууны Жанцангийн буудал дах шинэ салбарын нээлтэнд гэрээт салбарын менежер  н.Цагаанцоож, Скайтел группын Бизнес Хамтын Ажиллагааны албаны захирал Д.Энхтүшиг,  Гэрээт борлуулалтын сувгийн бодлого зохицуулалтын хэлтэсийн менежер З.Ганхуяг нар оролцон үг  хэлж тууз хайчиллаа. Мөн авьяаслаг уран бүтээлчид  шинэ гэрээт салбарын нээлтэнд хүрэлцэн ирсэн хүмүүст зориулан ая дуугаа өргөсөн юм.

Нээлтийн ажиллагааны үеэр хонжворт сугалаа зохион байгуулж, шинэ дугаарын эрхийн бичиг 10 хүн, 1GB data эрх 5 хүн, smart утас 2 хүн хожиж азтанаар шалгарлаа.

Ийнхүү хүн амын төвлөрөл ихтэй газар Скайтелийн гэрээт салбаруудыг нээснээр хэрэглэгчид замын түгжрэлд цаг алдалгүй  өөрт ойрхон салбараар үйлчлүүлэн цаг заваа хэмнэж гар утас болон шинэ дугаар худалдан авах, үнэ төлбөргүй эрх нээлгэх болон дугаар суулгуулах, дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид төлбөрөө төлөх боломжтой болох юм.

 Мөн шинэ салбаруудаар үйлчлүүлсэн хэрэглэгчид 2014-01-26 ныг дуустал дараах урамшуулалд хамрагдах боломжтой.

Үүнд:

-          Дараа төлбөрт BC, NICE , VIP  үйлчилгээний дугаарын бүртгэлийн хураамж 0₮ болж хямдарлаа

-          Дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид тухайн салбарт төлбөрөө төлснөөр 5%-н хөнгөлөлт эдлэх боломжтой

-          Гэрээт борлуулагчид тухайн салбараас очиж  карт худалдан авсан тохиолдолд нэмэлт 1%-н хөнгөлөлт авах боломжтой .