СКАЙТЕЛИЙГ АРД ТҮМЭН ШИЛДГЭЭР ШАЛГАРУУЛЛАА

2014-01-14

Монголын үүрэн холбооны Скайтел групп 500,000 иргэд оролцсон “BEST OF MONGOLIA- 2013” санал асуулгын дүнгээр “ Шилдэг үүрэн холбооны оператор” –оор шалгарлаа. Монголын Залуу Сэтгүүлчдийн Хөгжлийн Холбоо “BEST OF MONGOLIA- 2013” оны шилдгийг тодруулах олон нийтийн санал асуулгыг нүүдэлчдийн портал WWW.KHUNNU.MN сайтаар амжилттай зохион байгуулж өндөрлөлөө. “BEST OF MONGOLIA- 2013” оны шилдгийг хэрэглэгч, олон нийтийн дунд 2013 оны 12 сарын 1-ны өдрөөс 12-р сарын 31-ны өдөр хүртэл бүтэн сарын турш явагдаж нийт 1300 байгууллага бүртгүүлж давтамжтай тоогоор 1,500,000 орчим хэрэглэгч хандаж сошиал сүлжээг бүхэлд нь хамаран өргөн хүрээнд зохион байгуулагдсан ажээ. Энэхүү санал асуулгын онцлог нь тухайн жилдээ бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ ард түмний талархалыг хүлээсэн байгууллагуудыг хэрэглэгчдийн өөрсдийнх нь саналаар тодруулдаг бөгөөд Шилдэг үүрэн холбооны оператор номинацид хамгийн олон саналыг авч Скайтел групп шалгарсан нь хэрэглэгчдээс маань бидэнд өгч байгаа хамгийн том урам боллоо. Скайтел групп 2013 онд HSPA+ сүлжээний өргөтгөл хийж Улаанбаатар хот, 21 аймаг, 150 гаруй сум сууринд өндөр хурдны хөдөлгөөнт интернет ашиглах эрх бүхий “Sky 3G+” үйлчилгээг нэвтүүллээ. Мөн төлбөр тооцооны уян хатан систем нэвтрүүлж, урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчиддээ яриа, мессеж, дата бүхий ухаалаг хэмнэлтийг бий болгох “Smart” багц нийт хэрэглэгчиддээ “Дата” багцуудыг зах зээлд нэвтрүүлсэн зэрэг амжилт дэвшлээр дүүрэн жил болж өнгөрсөн юм. Монголын үүрэн холбооны Скайтел групп