ШИНЭ ЖИЛИЙН СУПЕР АЗТАНГУУД ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА

2014-01-13

Монголын үүрэн холбооны Скайтел групп урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчиддээ онцгой бэлэгтэй цэнэглэгч картын урамшууллыг 1 сарын 10 хүртэл зохион байгуулсан бөгөөд 2014 оны 1 дүгээр сарын 10 -ны өдөр “СКАЙТЕЛ” хэмээх үг хожиж Онцгой азтан болсон хэрэглэгчиддээ шагналыг гардууллаа.

Скайтел Группын 15 жилийн ойг угтан явуулсан уг урамшууллын Онцгой азтануудад Скай Их дэлгүүр, Шунхлай групп, Алтай кашмер  зэрэг групп компаниудын бүтээгдэхүүн үйлчилгээ авах эрхийн бичгээр шагнасан.

Ингээд супер азтан болж 2014 оныг аз хийморь дүүрэн угтаж байгаа  Ц.Батчимэг, Д.Батсуурь, Ц.Анхбаяр, Ц.Алтангэрэл нартаа баяр хүргэж байна. 

Оюутан Ц.Анхбаяр:

"Азтан болсондоо баяртай байна. Скайтелийн хэрэглэг ч болоод  4 сар болж байна. Ер нь үйлчилгээ нь их таалагдаж байгаа. Скайтелийн хамт олонд баярлалаа гэж хэлмээр байна."

Өмнөговь аймгийн хэрэглэгч Ц.Алтангэрэл:

"Урамшууллын сүүлийн өдөр азтан болсондоо баяртай байна. Энэ ондоо азтай л байх юм шиг байна даа. Маш их баяртай байна. Скайтелаар үйлчлүүлдэгтээ сэтгэл хангалуун байдаг. Интернет нь хурдан болохоор утсаа ярьж мессеж бичихээс өөрөөр ашигладаг болоод байна. Скайтелийн хамт олондоо ажлын их амжилт хүсье."

Сонгинохайрхан дүүргийн иргэн Ц.Батчимэг:

“Би Скайтел компанийн анхны хэрэглэгчдийн нэг. Үйлчилгээг ашиглаад 10 гаруй жил болж байна.  Анхнаасаа үйлчлүүлсэн болохоор бүхий л үйлчилгээнүүд нь  таалагддаг. Ганцхан удаагийн цэнэглэлтээр “Скайтел” гэдэг үгтэй карт хожиж, СУПЕР ШАГНАЛЫН эзэн болсондоо маш их баяртай байна. Скайтелийн хамт олондоо ажлын өндөр амжилт хүсье. Та бүхэндээ баярлалаа”

Чингэлтэй дүүргийн иргэн хувиараа бизнес эрхлэгч Д.Батсуурь:

“Скайтелийн хэрэглэгч болоод 1 жил гаруй болж байна. Skyphone үйлчилгээний хэрэглэгч болж, ажлаа амжуулж байна. Сая гэхэд надад УХААЛАГ гэдэг үг таараад дараа нь СКАЙТЕЛ гэдэг үг таарсан. Скайтелийн энэхүү урамшуулал үнэхээр үнэн зөв шударга явагддаг юм байна гэж бодож байна. Нийт монголчууддаа шинэ жилийн мэнд хүргье. Мөн Скайтелийн хэрэглэгч болоорой гэж хэлмээр байна”