П.БАЯНМӨНХ: СКАЙТЕЛИЙН ХАМТ ОЛОНД ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ БАЯРЛАЛАА

2014-01-08

Скайтелийн шинэ жилийн супер урамшуулалтай картын худалдаа үргэлжилж Ухаалаг гар утасны ээлжит азтангууд тодорсоор байна. 3,000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй карт тус бүр УХААЛАГ, ХЭРЭГЛЭЭГ, ХҮН БҮРТ, 15 ЖИЛ, СКАЙТЕЛ гэсэн түлхүүр үгтэй байх ба УХААЛАГ гэсэн үг таарвал 3G сим карт үнэгүй солиулах эрх, ХЭРЭГЛЭЭГ гэсэн үг байвал 1GB дата эрх, 15 ЖИЛ гэсэн үг таарвал “Smart” багц, СКАЙТЕЛ гэсэн үг таарвал группкомпаниудын бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичгийг бэлгэнд авах юм. Харин эдгээр картаа цуглуулан “УХААЛАГ + ХЭРЭГЛЭЭГ + ХҮН БҮРТ+ 15 ЖИЛ” гэсэн өгүүлбэрийг бүтээн УХААЛАГ гар утасны эзэн болох боломжтой юм.

“УХААЛАГ + ХЭРЭГЛЭЭГ + ХҮН БҮРТ+ 15 ЖИЛ” гэсэн өгүүлбэрийг бүтээн УХААЛАГ гар утасны эзэн болсон 9609 4228 дугаарын хэрэглэгч П. Баянмөнхийн сэтгэгдлээс хуваалцснаа та бүхэндээ хүргэе.

Хувиараа бизнес эрхлэгч П.Баянмөнх

"УХААЛАГ + ХЭРЭГЛЭЭГ + ХҮН БҮРТ+ 15 ЖИЛ гэсэн үгсийг цуглуулаад азтан болсондоо маш их баяртай байна. Скайтелийн хамт олондоо маш их баярлалаа, цаашдын ажилдаа амжилт хүсье. Хүн бүрт гэдэг үг таарахад бүх хүмүүс надад баяр хүргэсэн. Харин өнөөдөр Ухаалаг гэдэг үгтэй картаар утсаа цэнэглээд азтан болсноо мэдээд шууд хүрээд ирсэн. Ирэх жилдээ маш их азтай хийморьтой байхын бэлгэдэл хэмээн маш их бэлэгшээж байна."