ТЕЛЕМАРКЕТИНГИЙН ШИНЭ ҮЙЛЧИЛГЭЭНҮҮД ГАРЛАА

2014-01-07

Телемаркетингийн үйлчилгээ нь олон нийтэд өргөн хэрэглээ болсон гар утсыг хэрэглэгчидтэй харилцах суваг болгон ашиглаж, шууд хэрэглэгчдийн гарт хүрдгээрээ бусад мэдээллийн сувгуудаас онцгой юм. “Скайтел” ХХК нь албан байгууллага, бизнес эрхлэгчиддээ зориулан Mасс мессэж, Масс скаймелоди үйлчилгээ болон дараах телемаркетингийн үйлчилгээнүүдийг санал болгож байна.

  • Мессэж судалгаа - Санал бодол, сонирхол, чиг хандлагыг судлах асуулга судалгааг мессэж хэлбэрээр хэрэглэгчидрүү илгээх үйлчилгээ
  • Утсаар судалгаа авах - Санал бодол, сонирхол, чиг хандлагыг судлах зорилгоор хэрэглэгчдийн гар утасруу холбогдох үйлчилгээ
  • Утсаар мэдээлэл, сурталчилгаа хүргэх - Байгууллага, хувь хүний мэдээ, мэдээлэл, зар сурталчилгаа, мэндчилгээг хэрэглэгчдэд утсаар холбогдон хүргэх үйлчилгээ

Мөн телемаркетингийн үйлчилгээг авсан үнийн дүнгээс шалтгаалан улирал тутамд хөнгөлөлт урамшуулал авах боломжтой.

 

Ухаалаг хэрэглээг хүн бүрт