ХААН БАНКНЫ КАРТ ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2014-01-07

Монголын үүрэн холбооны Скайтел групп цахим салбарынхаа үйлчилгээг илүү хүртээмжтэй болголоо. Манай цахим салбараар  Худалдаа хөгжил, Голомт банк болон Төрийн банкны харилцагчид үйлчлүүлдэг байсан бол одоо  ХААН банкны карт эзэмшигчид үйлчлүүлэх боломжтой боллоо.

Монголын хамгийн олон буюу 1,8 сая харилцагчидтай ХААН банкны карт эзэмшигчид та бүхэн гэрээсээ, ажлаасаа цахим салбараар үйлчлүүлэн төлбөрөө төлж, цэнэглэгч карт худалдан авах боломжтойгоос гадна худалдаанд гарсан шинэ загварын гар утасны танилцуулга, сонирхож байгаа шинэ дугаарын хайлт зэргийг хийж болно.

Хэрэглэгчдийнхээ төлөө үргэлж ажилладаг Скайтел компаний цахим салбар таны цаг завыг хэмнэж, үйлчилгээгээ танд  улам ойртууллаа.

Ухаалаг хэрэглээг хүн бүрт Скайтел групп