СКАЙТЕЛ ГРУППЫН ШИНЭ ЖИЛИЙН УРАМШУУЛЛЫН ХУГАЦАА СУНГАГДЛАА

2014-01-06

Монголын үүрэн холбооны Скайтел групп шинэ жилийн баярыг тохиолдуулан эрхэм хэрэглэгчиддээ зориулан 3,000  төгрөгөөс дээш үнийн дүнтэй  карт бүртээ  бэлэгтэй урамшууллыг зарласан билээ.

Таны цэнэглэгсэн карт УХААЛАГ, ХЭРЭГЛЭЭГ, ХҮН БҮРТ, 15 ЖИЛ, СКАЙТЕЛ гэсэн түлхүүр үгтэй байх ба УХААЛАГ гэсэн үг таарвал 3G  сим карт үнэгүй солиулах эрх, ХЭРЭГЛЭЭГ гэсэн үг байвал 1GB дата эрх, 15 ЖИЛ гэсэн үг таарвал “Smart”  багц, СКАЙТЕЛ гэсэн үг таарвал  группкомпаниудын бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичгийг бэлгэнд авах юм.  Харин эдгээр картаа цуглуулан “УХААЛАГ + ХЭРЭГЛЭЭГ + ХҮН БҮРТ+ 15 ЖИЛ” гэсэн өгүүлбэрийг бүтээн УХААЛАГ гар утасны эзэн болох боломжтой юм.

Шинэ жилийн бэлэгтэй картын урамшууллын СУПЕР ШАГНАЛЫН эзэд тодорсоор байгаа бөгөөд Супер шагналын эзэн болсон дараах 2 азтанысэтгэгдлийг хүргэж байна.

Сонгинохайрхан дүүргийн иргэн Ц.Батчимэг:

“Би Скайтел компанийн анхны хэрэглэгчдийн нэг. Үйлчилгээг ашиглаад 10 гаруй жил болж байна.  Анхнаасаа үйлчлүүлсэн болохоор бүхий л үйлчилгээнүүд нь  таалагддаг. Ганцхан удаагийн цэнэглэлтээр “Скайтел” гэдэг үгтэй карт хожиж, СУПЕР ШАГНАЛЫН эзэн болсондоо маш их баяртай байна. Скайтелийн хамт олондоо ажлын өндөр амжилт хүсье. Та бүхэндээ баярлалаа”

Чингэлтэй дүүргийн иргэн хувиараа бизнес эрхлэгч Д.Батсуурь:

“Скайтелийн хэрэглэгч болоод 1 жил гаруй болж байна. Skyphone үйлчилгээний хэрэглэгч болж, ажлаа амжуулж байна. Сая гэхэд надад УХААЛАГ гэдэг үг таараад дараа нь СКАЙТЕЛ гэдэг үг таарсан. Скайтелийн энэхүү урамшуулал үнэхээр үнэн зөв шударга явагддаг юм байна гэж бодож байна. Нийт монголчууддаа шинэ жилийн мэнд хүргье. Мөн Скайтелийн хэрэглэгч болоорой гэж хэлмээр байна”

 

Энэхүү шинэ жилийн цэнэглэгч картын урамшуулал 2014 оны 01-р сарын 10-ныг дуустал хугацаандүргэлжлэх тул хэрэглэгч та бүхэн амжиж өөрт таарсан урамшууллуудаа  аваарай.

Ирэх ондоо амжилт бүтээл аз хиймориор дүүрэн байхыг хүсэн ерөөе.


Монголын үүрэн холбооны Скайтел групп