ШУНХЛАЙН БЭЛЭГТЭЙ ШИНЭ ДУГААРЫН УРАМШУУЛАЛ СУНГАГДЛАА

2014-01-06

Монголын үүрэн холбооны Скайтел групп урьдчилсан төлбөрт үйлчилгээний шинэ дугаартаа шунхлайн шатахууны бэлэгтэй урамшууллыг шинэ жилийн баярыг тохиолдуулан зарлаад байсан билээ.

Энэхүү урамшуулал орон даяар явагдаж хэрэглэгчдийн хүсэл хэрэгцээнд ихээхэн нийцсэн тул энэхүү сонирхолтой урамшуулалд хамрагдаж амжаагүй хэрэглэгчдийнхээ хүсэлтээр 2014 оны 1 сарын 31-ныг хүртэл сунгалаа.

Та 8000 төгрөгөөр Скайтелийн урьдчилсан төлбөрт  “Skyphone”, “Skycall”, “D20” үйлчилгээнүүдээс сонгон шинэ дугаараа худалдан аваад дээрээс нь 5000 төгрөгийн шатахууны эрхийг бэлгэнд аваарай.

Эрхэм хэрэглэгч та Скайтелийн шинэ хэрэглэгч болж “Sky 3G+”  үйлчилгээнд нэгдэн интернетийн өндөр хурдыг мэдрэн, “Smart” болон “Дата” багцуудаас сонгон хэрэглээгээ хэмнэхээс гадна олон төрлийн нэмэлт үйлчилгээнүүдийг ашиглан ЭНГИЙН бас УХААЛАГ хэрэглээг мэдрээрэй.

Ухаалаг хэрэглээг хүн бүрт Скайтел