04 03/2024
Монголын үүрэн холбооны Скайтел групп хэрэглэгчиддээ шинэ жилийн баярын бэлэг болгож цэнэглэгч карт бүртээ урамшуулал зарласан билээ. Харин оны өмнөхөн “УХААЛАГ ХЭРЭГЛЭЭГ ХҮН БҮРТ 15 ЖИЛ” гэсэн түлхүүр үгийг хамтад нь цуглуулж ухаалаг гар утасны эзэн болсон азтангууд тодорлоо. Ингээд та бүхэндээ азтангуудын сэтгэгдлийг хүргэе.
Төв аймгийн иргэн Д.Цогт
Сэтгэгдэл их өндөр байна.Ах нь энэ дугаараа 10 гаран жил ашиглаж байна. Шинэ он гарахын өмнө азтан болж гар утас хожсондоо маш их баяртай байна.Танай хамт олонд ажлын амжилт сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн иргэн Д. Оюунчимэг
5 удаагийн цэнэглэлтээр гар утас хожсондоо маш их баяртай байна. 14 жилийн турш Скайтелийн хэрэглэгч байсан. Шинэ жилийн азтан болсондоо маш их баяртай байна. Мөн бүх хүмүүстээ шинэ жилийн баярын мэндийг хүргэж байна. Скайтел компанийн хувьд үйлчилгээ нь ард түмнээ боддог, хамгийн хэмнэлттэй хэрэглээг санал болгодогт нь баярлаж явдаг. Та бүгдийн ажил үйлст амжилт хүсье.
04 03/2024
01 02/2024
16 01/2024