04 03/2024
Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимаас улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэлэгдэхүйц хувь нэмэр оруулж буй аж ахуйн нэгж, байгууллагууд, бизнес эрхлэгчдийг шалгаруулан өргөмжилдөг“ENTREPRENEUR” шагнал гардуулах ёслолын ажиллагаа 17 дахь жилдээ боллоо.
Энэ оны "ШИЛДЭГ ИННОВАЦИ, ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ, KNOW-HOW ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА"-аар Монголын харилцаа холбооны Скайтел групп бусдыгаа түүчээлэн шалгарч “ХҮРЭЛ МЕРКУРИ” цомыг хүртсэн юм. Скайтел групп энэ онд суурь сүлжээний шинэчлэл хийж, Улаанбаатар хот, 21 аймаг, гол зам дагуух 102 сум сууринд өндөр хурдны суурь сүлжээний шинэчлэл хийж, Улаанбаатар хот, 21 аймаг, гол зам дагуух 102 сум сууринд өндөр хурдны "SKY 3G+" үйлчилгээгээ нэвтрүүлж, төлбөр тооцооны цогц биллингийн системийг нэвтрүүлсэн амжилт бүтээлтэйгээр салбартаа шилдгээр шалгарч буй юм.
Скайтел групп нь үүрэн холбооны бизнесээс гадна мэдээллийн технологи, түүний дэд бүтэц, Скаймедиа дөрвөлсөн үйлчилгээ бүхий IPTV, синема, энтертайнмент бизнест хөрөнгө оруулж амжилттай удирдаж буй үндэсний хөрөнгө оруулалттай Монгол улсын тэргүүлэх групп компаниудын нэг юм.
Хэрэглэгчдийг хаанд өргөмжлөхийн зэрэгцээ ажилтнаа дэмжих нийгмийн халамжийн бодлогоо тогтмол шинэчлэн хөгжүүлэх, урамшууллын шинэ системийг нэвтрүүлэх, олон улсын стандартад нийцсэн ажлын байраар хангах, ажилтан албан хаагчдын идэвх оролцоог нэмэгдүүлэх тал дээр байнга анхааран ажиллаж, Японы алдарт 5S системийг амжилттай нэвтрүүлэн, удирдлагын түвшинд “Байгууллагын өөрчлөлт хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлж буйн нэг үр дүн нь энэхүү шагнал юм.
Скайтел групп үндэсний томоохон компани, манлай татвар төлөгч, мэдээллийн технологийн жишиг болохуйц байгууллагын хувьд өөрийн гэсэн үнэт зүйл, хэтийн зорилгоо хэдийн тодорхойлсон бөгөөд ирэх онд 2014 онд тэд 15 нас хүрэх юм.
Тэд ШИНЭЧЛЭЛ-ийг тэргүүлэн, ДЭВЖИХ АМЬДРАЛ-д манлайлах УХААЛАГХЭРЭГЛЭЭ-г хүргэхийн төлөө Монгол Улсын өнцөг булан бүрт буй сум, сууринд хүрч ажиллаж байна. Мөн тэд ирэх онд Мэдээлэл харилцаа холбооны шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэгч, хэрэглэгчийн сэтгэл ханамжаар манлайлсан БИЗНЕСИЙН ЗАГВАР КОМПАНИ болох зорилготой.
Скайтел ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Болор компанийн амжилт, ирэх жилүүдийн хөгжлийн тухай ийн ярьж байна.
-Бид энэ онд бүтээн байгуулалтын ажлаа түлхүү хийж, Улаанбаатар хот, 21 аймаг, гол зам дагуух 102 сум сууринд өндөр хурдны суурь сүлжээний шинэчлэл хийж, Улаанбаатар хот, 21 аймаг, гол зам дагуух 102 сум сууринд өндөр хурдны "SKY 3G+" буюу GSM системийн гуравдугаар үеийн технологи нэвтүүлж, нийт хэрэглэгчдэдээ өргөн зурвасын өндөр хурдны үйлчилгээ авах бололцоог хангаж байна. Энэ бүхний цаана компанийн олон зуун мянган үнэнч хэрэглэгчид байдгийг энд дурдах ёстой. Өнөөдөр ийнхүү "Шилдэг инноваци, дэвшилтэт технологи, know-how хэрэгжүүлэгч байгууллага"-аар шалгарч байгаа нь манай хэрэглэгчдийн хүсэл, эрэлт шаардлагаар хийсэн ажлуудын үр дүн гэж ойлгож болно. 2013 онд шилдэг инноваци, дэвшилтэт технологи, know-how-ын чиглэлээр хийсэн ажлуудыг багцлан хэлбэл:
Энэ онд эхлүүлсэн томоохон шинэчлэлүүдийг цаашид улам сайжруулан хэрэглэчиддээ найдвартай, шинэлэг үйлчилгээг хүргэхийн төлөө, ирэх онд болох 15 жилийн ойдоо бэлдэж улам илүү хичээн ажиллах болно.
04 03/2024
01 02/2024
16 01/2024