ДАРАА ТӨЛБӨРТ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭРЭГЛЭГЧИД УРЬДЧИЛСАН ТӨЛБӨРТ ХЭРЭГЛЭГЧ РҮҮ НЭГЖ ШИЛЖҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

2013-12-26

Скайтелийн дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид хайртай дотны хүмүүстээ нэгж шилжүүлэх боломжтой боллоо. Бас нэгэн таатай мэдээ дуулгахад та нэгж шилжүүлэхээс гадна сэтгэлийн үгтэй мэндчилгээ давхар илгээх боломжтой юм. Нэг удаа шилжүүлэх нэгжийн дүн нь 1000, 2000, 3000, 4000, 5000 гэсэн сонголттой бөгөөд энэхүү үйлчилгээг өдөрт 3 удаа ашиглах боломжтой. Шилжүүлсэн нэгж болон үйлчилгээний төлбөр болох тухайн шилжүүлсэн нэгжийн 10% таны хэрэглээний төлбөр дээр нэмэгдэж тооцогдох юм.

Nice үйлчилгээний хэрэглэгчид 10,000 хүртэлх нэгжийг, бусад дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид 20,000 хүртэлх нэгжийг сар болгон бусдад шилжүүлэх боломжтой. Нэгж яаралтай хэрэг болсон аав ээж, үр хүүхэд, анд нөхөддөө “Нэгжийн шилжүүлэг” үйлчилгээг ашиглан нэгж шилжүүлэн тус болоод өөрийнхөө болон тэдний цаг завыг хэмнээрэй.

Нэгж шилжүүлэх үйлчилгээний заавар