СКАЙТЕЛ ГРУПП МУ-ЫН ЕРӨНХИЙ САЙДААС ТАЛАРХАЛ ХҮЛЭЭН АВЛАА

2013-12-24

Шинэчлэлийн засгийн газраас  хэрэгжүүлж буй иргэдэд хүнд сурталгүй, хурдан шуурхай, хүртээмжтэй төрийн үйлчилгээ хүргэх ажлын хүрээнд Мэдээллийн  технологи, Шуудан, Харилцаа, Холбооны газраас  “Төрийн түгжрэлгүй үйлчилгээ” зорилгын дор “Төрийн үйлчилгээний цахим машин” буюу “ТҮЦ МАШИН”-ныг ашиглалтанд оруулсан билээ.

Энэхүү “ТҮЦ” машиныг бүтээн босгох ажилд  Монголын үүрэн холбооны Скайтел группын  Ш.Батжаргал захиралтай Технологийн Газрын хамт олон  онцгой үүрэгтэйгээр гар бие оролцон өөрсдийн мэдлэг чадвараараа Төрийн үйлчилгээг ард иргэдэд ойртуулсан түүхэн ажлыг бүтээсэн тул Монгол Улсын Ерөнхий Сайд Н.Алтанхуяг  талархал илэрхийллээ.

 “ТҮЦ МАШИН”-аас иргэд өөрийн амьдарч буй хамгийн ойрхон үйлчилгээний төв, байгууллагаас дэвшилтэт технологи ашиглан төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах бөгөөд яам, агентлаг, төрийн байгууллагуудад өөрийн санал хүсэлт, өргөдөл гомдолоо илгээх боломж нь бүрдүүлж чадснаараа иргэдийн ажил хөдөлмөрийг ихээхэн хөнгөвчилж, төр засгийн зүгээс болон ард иргэдийн зүгээс өндөр талархалыг хүлээгээд байна.

Энэхүү төрийн үйлчилгээг иргэдэд ойр, хөнгөн болгоход маш чухал ач холбогдолтой “ТҮЦ”  машиныг бүтээн босголцсон чадварлаг мэргэжилтнүүдээрээ бид бүхэн бахархахын хажуугаар цаашдаа илүү ихийг хийж бүтээх урам авч байна. Хэрэглэгчиддээ илүү дэвшилтэт технологи, чанартай үйлчилгээг хүргэхээр ажилладаг Скайтел группын Технологийн газрын хамт олондоо цаашдын ажил үйлс, бүтээн босголтонд нь өндрөөс өндөр амжилт хүсье.