04 03/2024
Монголын хүний нөөцийн институт /MХНИ/ нь үйл ажиллагааны чиглэлийнхээ хүрээнд ХН цогц бодлого бүхий шилдэг байгууллагууд, хувь хүмүүсийг 21 номинацийн дагуу шилдгээр шалгаруулж тэдний ололт амжилт, хөгжил дэвшилийг олон нийтэд зарлах, алдаршуулах цаашдын ажилд нь эрч хүч, урам өгөх зорилгоор “THE MONGOLIAN HR AWARDS 2013” оны шилдэгүүдийг шалгаруулах ажиллагааг амжилттай зохион байгууллаа. Хүний нөөцийн шилдэгүүдээ шалгаруулах арга хэмжээг жил бүр дэлхийн олон оронд зохион байгуулдаг бөгөөд Монгол улсад анх удаа МХНИ өндөр хэмжээнд зохион байгуулж шилдэг байгууллагууд, манлайлагч, захирал, мэргэжилтнүүд нэр дэвшиж оролцсоноороо онцлог байлаа.
Энэхүү ёслолын үйл ажиллагааны Манлайлагч ангиллын шалгаруулалтанд компанийн Гүйцэтгэх захирал Д.Болор нь компанийнхаа ажилтнууд болон байгууллагын хэрэгцээг хангасан үр дүнтэй шинэлэг хүний нөөцийн дадлага туршлагыг нэвтрүүлж , дэмжиж, хувийн удирдан манлайлах чадвар, чиг шударга байдлыг бусаддаа харуулж үлгэрлэн байгууллага дотроо олон талт соёл, уян хатан байдлын тэргүүлэгч байж чадсан тул “МАНЛАЙЛАГЧ CEO” номинацид шалгарлаа.
Мөн үүрэн телефоны салбарт, байгууллагын болон алба хэлтэс, ажилтны гүйцэтгэлийн үнэлгээний шинэлэг системийг нэвтрүүлэн гүйцэтгэлийн менежментийг оновчтой зөв үр дүнтэй хэрэгжүүлэн Гүйцэтгэлийн менежмент ангилалд нэр дэвшигч байгууллагуудаас шалгарч “ШИЛДЭГ ГҮЙЦЭТГЭЛИЙН МЕНЕЖМЕНТ”-тэй байгууллагын номинацид шилдэгийн шагналыг гардан авлаа. Энэхүү шагнал нь компанийн өөрчлөлтийн удирдлагын хэрэгжилт үр дүн нь ХН салбарт өндрөөр үнэлэгдэж байгаагийн илрэл бөгөөд компанийн удирдлагын багийн амжилт юм.
04 03/2024
01 02/2024
16 01/2024