Олон улсын ярианы 002 гарц шинэчлэгдлээ.

2013-11-28

СОЛОНГОС БОЛОН БУСАД УЛС РУУ 100 ТӨГРӨГӨӨР ЯРИАРАЙ

Хол байгаа ах дүү амраг садантайгаа үргэлж холбоотой байх боломжийг бэлэглэдэг 002 гарц энэ удаа супер урамшуулал зарлалаа. Та ярианы тарифаас гадна ердөө 100 төгрөгөөр БНСУ, БНХАУ, Англи, Канад, Энэтхэг, Сингапур, Швед, Малайз, Франц, Пуэрто Рико зэрэг улсууд руу ярих боломжтой боллоо. Тайланд, Герман, Хонг Конг, Унгар, Нидерланд, Испани, ОХУ, Бангладеш, Польш, Лаос зэрэг улсууд руу 200 төгрөгөөр, Япон, Австрали, Чех, Австри, Норвеги, Ирланд, Индонез, Куба, Вьетнам, Кувейт зэрэг улсууд руу 300 төгрөгөөр ярина. Скайтел компанийн үндсэн хэрэглэгчдээс гадна 002 гарцыг ашигладаг бусад сүлжээний хэрэглэгчид ч 100 төгрөгөөр дуудлага хийх боломжтой. Энэхүү супер урамшуулал 2014 оны 1-р улиралыг дуустал үргэлжлэх учир та хайртай дотны хүмүүстэйгээ зөвхөн шинэ жил, цагаан сараар ч зогсохгүй хайрын баяр, мартын 8, цэргийн баяр гээд бүхий л баяраар 100 төгрөгөөр яриарай. Хэдий хол байгаа ч баярын улиралын туршид хайртай хүмүүстэйгээ дотоодын тарифаар холбогдон аз жаргалтай хором бүрээ хуваалцаарай.