“ SKYTEL SMART STAFF” УРАЛДААНЫ ЭЦСИЙН ШАЛГАРУУЛАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

2013-11-20

“ SMART SERVICE HAPPY CUSTOMER”  төслийн хүрээнд  Улаанбаатар хотын “Борлуулалт үйлчилгээ”-ний хэлтэс болон “Лавлагаа мэдээлэл, теле борлуулалт”-ын  хэлтсийн   нийт ажилтнуудын дунд зохиогдсон  “ SKYTEL SMART STAFF” ажил мэргэжлийн уралдааны эцсийн шатны шалгаруулалт   2013-11-16 нд  “ Улсын хүүхэлдэйн театр”-т амжилттай  болж өнгөрлөө. Эхний шатнаас ажил үйлсээрээ тэргүүлэн шалгарсан 8 шилдэг ажилтан, 4 баг оролцсон уг уралдаант шалгаруулалтыг  БҮА, Лейди төвтэй хамтран зохион байгууллаа.

Энэ удаагийн ажил мэрэгжлийн уралдааны зорилго нь байгууллагын нүүр царай болсон борлуулалт үйлчилгээний ажилтнууд  мэргэжлийн ур чадвараараа өрсөлдөх, туршлагаа хуваалцах, шилдгүүдээ шалгаруулж урамшуулах, үйлчилгээний ажлын онцлог, тохиолддог бэрхшээл хүндрэл, гомдол асуудлыг хэрхэн шийдвэрлэдэг, үүрэг хариуцлага зэргийг нь бусад газар, алба, хэлтсийн ажилтнууд сайтар ойлгож өөрсдийн хариуцсан ажлаараа үйлчилгээгээ илүү дэмжих сэдлийг төрүүлэхийн зэрэгцээ компанийнхаа бүтээгдэхүүн үйлчилгээний талаархи мэдлэгийг нь нэмэгдүүлэхэд чиглэгдсэн ба өндөр үр дүнтэй болж өнгөрлөө.

 Уралдааны эцсийн шатны шалгаруулалтанд оролцсон шилдэг 8 ажилтан

 

Г.Тамирбаатар / БҮ-ний ахлах ажилтан/

Б.Болортуяа /Өнөр салбарын менежер/

Ч.Бямбажаргал /40 Мянгат салбарын менежер /

Д.Мөнхзаяа /Скай салбарын менежер /

Б.Тэмүүлэн / Борлуулалтын дараах үйлчилгээний ажилтан/

Б.Ариунболор/Оргил салбарын менежер/

Э.Уянга /Ахлах оператор/

А.Болорчимэг/Оператор/  нар оролцсноос

 

Шилдэг ажилтан нэгдүгээр байрт: Скай салбарын менежер Д. Мөнхзаяа

Шилдэг ажилтан хоёрдугаар байрт : Борлуулалт үйлчилгээнийахлах ажилтан Г.Тамирбаатар

Шилдэг багаар: Баруун бүсийн Ж. Чимгээ, Н.Оюунгэрэл, П.Эрдэнэгэрэл, Д.Гантуул ахлагчтай “ Сонор” багийн хамт олон тус тус шалгарлаа.

 

Мөн уралдааны үеэр Монголын Залуучуудын холбооноос манай шилдэг залуучуудад шагнал гардуулсан юм.

 

“Тэргүүний залуу” алтан медаль – Г.Тамирбаатар/ БҮ-ний ахлах ажилтан/

“Тэргүүний залуу” алтан медаль – Б.Болортуяа/Өнөр салбарын менежер/

“Хөдөлмөрийн алдар” алтан медаль- Ч.Бямбажаргал/40 Мянгат салбарын менежер /

“Хөдөлмөрийн алдар” алтан медаль- Д.Мөнхзаяа /Скай салбарын менежер /