ӨМНӨГОВЬ АЙМГИЙН 4 СУМАНД “SKY 3G+” СҮЛЖЭЭ ОРЛОО

2013-11-14

Монголын үүрэн холбооны Скайтел групп 3 дах үеийн технологи болох  HSPA+ сүлжээний өргөтгөлөө Улаанбаатар хот, 21 аймаг,  хот суурин газрууд, босоо хэвтээ чиглэлийн дагуух 100 гаруй сум суурингуудад хүргээд байна.  Скайтел группын техник технологийн дэвшилтэт сүлжээний өргөтгөлийг  бүх сум сууринд  нэвтрүүлэх ажлын хүрээнд 2013 оны 11-р сарын 5-наас  11-р сарын 11-ны өдрүүдэд Төв аймгийн Баян , Дорноговь аймгийн Улхийн овоо, Хэнтий аймгийн Мөрөн, Өмнөдэлгэр, Өмнөговь аймгийн Баяндалай, Ноён, Хүрмэн, Сэврэй, Дундговь аймгийн Дэлгэрцогт гэсэн сум суурингуудад   HSPA+   сүлжээг орууллаа.

Та Скайтел компанийн өндөр хурдтай  Sky 3G+  үйлчилгээний хэрэглэгч болоход  заавал ухаалаг/3G дэмждэг бүх ухаалаг утсанд/ гар утсаа солих шаардлагагүй, сим картаа солиход л хангалттай.  Ийнхүү өндөр хурдаар хөдөлгөөнт  интернет ашиглан, видео дуудлага хийн, дуртай телевизийн  сувгаа“NOW” үйлчилгээ ашиглан үзэх гэсэн давуу талуудыг мэдрэх болно.

Sky 3G+  үйлчилгээний хэрэглэгч болж  хамгийн өргөн хамрах хүрээ буюу Улаанбаатар хот, 21 аймаг, томоохон сум, сууринд нэвтэрсэн хурдацтай тэлж буй гацахгүй, тасрахгүй найдвартай сүлжээг өөрийнхөө эрэлт хэрэгцээнд тохирсон дата үйлчилгээний багцуудаас сонгон хэрэглэж  технологийн дэвшил, дата дамжуулах интернетийн өндөр хурдны гайхамшигийг  гар утсаараа мэдрээрэй.

Ухаалаг хэрэглээг хүн бүрт Скайтел групп