13-Р ХОРООЛОЛД СКАЙТЕЛИЙН ШИНЭ ГЭРЭЭТ САЛБАР НЭЭГДЛЭЭ

2013-11-14

Монголын үүрэн холбооны Скайтел групп хэрэглэгчиддээ үйлчилгээгээ хүртээмжтэй болгохын тулд гэрээт салбаруудынхаа тоог нэмсээр байна.Энэ удаад хүн амын нягтрал харьцангуй ихтэй  13-р хороололын “Хос” худалдааны төвд гэрээт салбар нээлтээ хийлээ.

Энэхүү шинэ гэрээт салбарын нээлт  БХАА-ны ахлах мэргэжилтэн Д.Энхтайван , салбарын захирал Г.Зоригт нар тууз хайчласнаар эхэлж Universe best song –ийн шилдэг 25 оролцогчийн нэг н.Тэмүүжин ирж ая дуугаа өргөн Спортын хөгжөөн дэмжигчдийн бүжгийн “ Галт шувуу ” хамтлаг ирэн уран бүтээлээ толилуулан цугласан олны сонорыг мялаалаа.

Ийнхүү хүн амын төвлөрөл ихтэй газар Скайтелийн гэрээт салбаруудыг нээснээр хэрэглэгчид замын түгжрэлд цаг алдалгүй  өөрт ойрхон салбараар үйлчлүүлэн цаг заваа хэмнэж гар утас болон шинэ дугаар худалдан авах, үнэ төлбөргүй эрх нээлгэх болон дугаар суулгуулах, дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид төлбөрөө төлөх боломжтой болох юм.

Мөн шинэ салбаруудаар үйлчлүүлсэн хэрэглэгчид 11-р сарыг дуустал урьдчилсан төлбөрт Skyphone,D20,Skycallүйлчилгээний дугаарын үнэ 8000₮ худалдан авах, Дараа төлбөрт BC үйлчилгээнд бүртгэлийн хураамжгүйгээр бүртгүүлэх, дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид тухайн салбарт төлбөрөө төлснөөр 5%-н хөнгөлөлт эдлэх , гэрээт борлуулагчид тухайн салбараас очиж  карт худалдан авсан тохиолдолд нэмэлт 1%-н хөнгөлөлт авах зэрэг олон олон урамшуулалдаа өргөнөөр хамрагдаарай.

 

Скайтел танд улам ойртсоор...