04 03/2024
Замын-Үүд Өртөөнд Скайтелийн шинэ салбар нээлтээ хийлээ. 25000 мянга гаруй хүн амтай Монголын хамгийн том боомт хот болох Замын-Үүд хотод Скайтел компани үйлчилгээнийхээ хүртээмжийг нэмэгдүүлж, дэлхийн стандартад нийцсэн, тав тухтай, тохилог орчин бүхий 2 дахь шинэ салбараа Замын-Үүд өртөөнд нээж, хэрэглэгчиддээ бэлэг барилаа. Шинээр нээгдсэн салбар нь орчин үеийн шинэлэг технологи бүхий интернэт орчинтой хэрэглэгчиддээ бүх төрлийн үйлчилгээгээр түргэн шуурхай үйлчлэх боломжтой салбар юм. Замын-Үүд Өртөөн дэхь Скайтелын салбарын нээлтийг 2013.10.26-ны өдөр зохион байгуулж, шинэ салбараар үйлчлүүлсэн эхний 450 хэрэглэгчид Скайтел компаний гарын бэлэг гардуулж, сугалааны азтанууд маань шинэ дугаар, ухаалаг гар утасны эзэн боллоо. 2013 оны 10 дугаар сарыг дуустал шинэ салбараар үйлчлүүлсэн нийт хэрэглэгчиддээ зориулан дараа төлбөрт үйлчилгээний шинэ хэрэглэгч болоход гар утас үнэгүй бэлэглэж, Ухаалаг гар утаснууд үндсэн үнээс 6-25% -ийн хямдралтай худалдаалагдаж байгаа тул та бүхэн шинэ салбараараа өргөнөөр үйлчлүүлээрэй.
04 03/2024
01 02/2024
16 01/2024