“Хэрлэн-ЭКСПО-2013” үзэсгэлэн худалдаа

2013-10-21

Дорнод ХАҮТ нь АЗДТГ, ССАЖГазартай хамтран "Хөрш зэргэлдээ гурван улсын Аялал жуулчлалын өдөр-2013" үйл ажиллагааг 2013 оны 10 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд Дорнод аймгийн Чойбалсан хотноо 4 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.        Энэхүү үйл ажиллагаанд ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаар, Агын тойрог, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хот, Хянган аймаг, Рашаант хот, Шилийн гол аймаг, ШББХошуу, ШБЗүүн хошуу, Манжуур хот, Монгол улсын Улаанбаатар хот, Хэнтий, Сүхбаатар, Завхан, Хөвсгөл зэрэг аймгуудын удирдлага, соёл урлаг, бизнесийн төлөөллүүд оролцлоо.        Үзэсгэлэн худалдааны зорилго нь бүс нутгийн бизнесийн байгууллагуудын харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнес аялал жуулчлалыг хөгжүүлэхэд оршиж байгаа юм.   

     Манай салбарын хувьд энэхүү “Хэрлэн ЭКСПО-2013” үзэсгэлэн худалдаанд орон нутагт 3G сүлжээ нэвтэрсэн талаар болон IP үйлчилгээ, интернэт багцын урамшууллаар оролцлоо. 3 хоногийн туршид  нийт 2000 гаруй танилцуулга брошур тарааж 54 шинэ хэрэглэгчтэй боллоо. Иргэдийн хувьд сэтгэгдэл өндөртэй байсан. Бид Дорнод Дээд Сургуулийн 3 оюутантай  хамтарч ажилласан бөгөөд сонирхолтой илүү хүртээмжтэй байх үүднээс энэ үеэр аав ээжтэйгээ цуг явж байсан 150 хүүхдэд агаарын шаар бэлэглэж аав ээжид нь танилцуулгаа хийсэн.        “Хэрлэн ЭКСПО-2013” 3 өдрийн үзэсгэлэн худалдаа амжилттай өндөрлөж хаалтын үйл ажиллагаа болоход Скайтел компани “Шинэ санаа-Дэвшилтэт технологи” номинацийн эзэн болж цом, өргөмжлөлөөр шагнагдлаа.