УХААЛАГ ЭЗЭГТЭЙ НАРЫН ҮНЭНЧ ХЭРЭГЛЭЭ

2013-10-28

УХААЛАГ ЭЗЭГТЭЙ НАРЫН ҮНЭНЧ ХЭРЭГЛЭЭ

Өнгө зүс, мэдлэг чадвар, хөрөнгө чинээ ер нь юу ч биш зөвхөн хайртай хүмүүсийнхээ төлөө сэтгэлээ гарган хийдэг өөрсдийн хоолны жороороо нэгдсэн фэйсбүүкийн хамгийн  идэвхтэй “Sweet kitchen” бүлгийн уулзалт амжилттай болж өнгөрлөө.  Монгол улсынхаа хүн амыг нэгээр нэмэх гээд, Монгол улсынхаа чадварлаг ирээдүйг бэлтгэн суугаа бүсгүйчүүдийн маань хувьд энэ бүлэг ганц хоол хийж сурах, хоолны жороо бусдад түгээхээс илүү бие биеэндээ сэтгэлийн их дэм, эрч хүчийг өгч чаддаг халуун дулаан хамт олон ажээ. Гэрээсээ бие биеэнтэйгээ  интернэтээр дамжуулан харьцдаг байсан бүсгүйчүүд маань ийнхүү нэгэн орой өөрийн хийсэн хоолоо бусаддаа нүдээр нь биш жинхэнээр нь амтлуулж, өөрсөддөө хэрэгтэй бараа бүтээгдэхүүнтэй танилцсан хөгжилтэй, үр дүнтэй орой болж өнгөрлөө.

Уулзалтанд  “Uptown” болон “Сosmo” сэтгүүл,  Скайтел компанийн “Sky3G+” ,“Panasonic”, “Оргио тахиа”, “Sky”  их дэлгүүр зэрэг байгууллагууд өөрсдийн бараа бүтээгдэхүүнийг танилцуулахаар ирсэн байлаа.  

Бүсгүйчүүдэд хамгийн таалагдсан бүтээгдэхүүн нь “Sky3G+” үйлчилгээ байсан бөгөөд энэ бүлгийн гишүүдийн хувьд хамгийн хэрэгцээтэй үйлчилгээ байлаа. Хоорондоо үргэлж холбоотой байж, хийсэн болон, шинээр бодож олсон хоолны жороо бусадтайгаа хуваалцахад хамгийн чухал зүйл нь хурдан бас хаана ч онлайн байх боломжтой, хэрэглээндээ тохируулан хямд багцаа сонгох боломжтой “Sky3G+” үйлчилгээ тэндний сонирхолыг татаж байв.

Скайтел компанийн зүгээс бүсгүйчүүдийнхээ “Sky3G+” үйлчилгээний онцлогыг харуулсан бүтээлийн уралдаан зарласан бөгөөд  н.Одбаярын хийсэн “Sky3G+” бялуу шалгарсан юм. Мөн бүсгүйчүүдийн дунд явуулсан хөгжөөнт тэмцээнд авхаалжтай сэргэлэн Г.Наранүү эгч маань түрүүлсэн юм.

Ийнхүү ухаалаг гэрийн эзэгтэй нарынхаа нэгэн оройн халуун дулаан уулзалтыг Монголын үүрэн холбооны Скайтел компани ивээн тэтгэсэн бөгөөд цугласан олны  талархалын үгээр Скайтел компанийн хамт олон  ажлын их урам авлаа.

 “Sky3G+” үйлчилгээний хэрэглэгч н.Шүрэнчимэг

- “Sky3G+” үйлчилгээг ашиглахад маш хялбар, хаана ч явсан ашиглах боломжтой болохоор надад их таалагдаж байгаа. Бас хурдны хувьд  ч гэсэн гацдаггүй , үнийн хувьд ч бас гайгүй юм шиг санагдсан. Хүмүүстээ хандаад хэлэхэд ашиглахад маш хялбар, хурдан  “Sky3G+” үйлчилгээг ашиглаарай гэж хэлмээр байна. Мөн бидний энэхүү уулзалтыг ивээн тэтгэсэн Монголын үүрэн холбооны Скайтел компанийн хамт олондоо баярлалаа. Цаашдаа ч олон  олон шинэ үйлчилгээг нэвтрүүлж, хэрэглэгчиддээ шинийг хүргэж байгаарай гэж хүсье.

 

Монголын үүрэн холбооны Скайтел компани “Sky3G+” үйлчилгээ Монгол орон даяар нэвтрүүлж байгаа бөгөөд одоогоор бүх аймгийн төвүүд, босоо хэвтээ тэнхлэгийн дагуух томоохон сум суурингуудад сүлжээгээ нэвтрүүлээд байгаа ажээ. Бусад сүлжээнээс ялгагдах онцлог нь  хамгийн өргөн хамрах хүрээ, хот хөдөө ялгаагүй өндөр хурд, хэрэглээндээ тохируулан сонгох боломжтой дата багцууд ажээ.