Скайтел компанийн “Гэрээт борлуулагчдын спорт өдөрлөг” амжилттай болж өнгөрлөө

2013-10-16

Үүрэн телефоны Үндэсний компани Скайтел групп гэрээт борлуулагчдтайгаа хамтын ажиллагааг сайжруулах , гэрээт борлуулагчдын хооронд эерэг уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор  2013 оны 10 дугаар сарын 12-ны Бямба гаригт “Гэрээт борлуулагчдын спорт өдөрлөг”-ийг  амжилттай зохион байгууллаа.

Спорт өдөрлөгт Улаанбаатар хотын салбарын менежерүүдээр  ахлуулсан  гэрээт борлуулагчдаас  бүрдсэн 16 багийн 240 гаруй тамирчид гар бөмбөг болон ширээний теннис гэсэн төрлүүдээр өрсөлдөж аваргуудаа шалгаруулсан юм. Тэмцээнд оролцогч баг тамирчдаас гадна хөгжөөн дэмжихээр ирсэн гэрээт борлуулагчид тэмцээнийг улам хөгжөөнтэй, сонирхолтой болгож байлаа.

Мөн тэмцээний нээлтийн үеэр Монголын Воллейболын холбооын ерөнхий шүүгч болон шигшээ багийн тамирчид хүрэлцэн ирж үзүүлэх тоглолт, Торон дээр довтолгоо хийж бичгийн цаас онож гар утас хожих шоу тоглолтыг хийсэн нь гэрээт борлуулагчид болон үзэгчдийн сонирхлыг ихээр татсан билээ.

 

Ийнхүү гэрээт борлуулагчид нэг өдрийг хамтдаа өнгөрөөн хурд хүч, авхаалж самбаагаа сорихоос гадна хамтдаа цагыг хөгжилтэй өнгөрөөсөн  ихээхэн ач хоблогдолтой арга хэмжээ болж өнгөрлөө.

Ингээд тэмцээнд амжилттай оролцсон баг   тамирчдаа танилцуулья.

Гар бөмбөг эрэгтэй:

Нэгдүгээр  байр- Ариунболор ахлагчтай Оргил салбарын  гэрээт борлуулагчдын баг

Хоёрдугаар байр- Бямбажаргал ахлагчтай  40 мянгат салбарын гэрээт борлуулагчдын баг

Гуравдугаар байр – Өнөржаргал ахлагчтай  Залуус салбарын гэрээт борлуулагчдын багууд тус тус шалгарч  алт, мөнгө, хүрэл медаль , өргөмжлөл, гар утас, шинэ дугаар, скайдиллер багц, гэрээтийн нэмэлт %-ын эрхийн бичиг, Тэнгис кино театрын эрхийн бичиг болон мөнгөн шагналаар шагнуулсан юм.

Ширээний теннисний эрэгтэй төрлөөр гэрээт борлуулагч С.Гомбодорж тэргүүлж, гэрээт борлуулагч А.Хатанбаатар хоёрдугаар байранд орж, гэрээт борлуулагч Р.Цэрэнпил удаалсан бол эмэгтэй ширээний теннисний аваргаар гэрээт борлуулагч Н.Отгонцэцэг, хоёрдугаар байранд гэрээт борлуулагч Б.Мөнхзул, гуравдугаар байранд гэрээт борлуулагч Ё.Ичинноров орж шагналаа гардан авлаа.