Скайтел компанийн залуус “ Залуусын төгөл” цэцэрлэгт хүрээлэнг цогцлоож мод тарьлаа

2013-10-16

Үүрэн холбооны үндэсний компани Скайтел групп нийгмийн хариуцлагын хүрээнд   “Нийгмийн идэвхтэй залуус” ТББ, “VIP Crown auto” клубтай  хамтран “Залуусын төгөл” нэртэй цэцэрлэгт хүрээлэнд  1000 ширхэг мод тарих аянд оролцлоо.

“Залуусын төгөл” нэртэй цэцэрлэгт хүрээлэн  нь зүрхэн хэлбэртэй, залуу нас, хайр дурлалын  орчин байх бөгөөд эхний бүтээн байгуулалт болох 1400 ширхэг модыг энэ сарын 12-ны өдөр бундан хэлбэртэйгээр тарьлаа.

Уг цэцэрлэгт хүрээлэнг залуус  3 жилийн хугацаанд тохижуулах бөгөөд ийнхүү эхний ажил болох мод тарилтыг амжилттай зохион байгуулсан юм. Залуусын сэтгэл зүрх, ажлын амт, амжилтын гараа шингэсэн цэцэрлэгт хүрээлэн сайхан цэцэглэнэ гэдэгт итгэлтэй байна.