НОМЫН БАЯР БОЛЛОО

2013-10-02

ШУТИC-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн захиргаа, профессор багш нарын санаачилгаар төрөлх хэл дээрээ мэргэжлийн сурах бичгийн сантай болох зорилтын хүрээнд хэвлэгдэн гарсан анхны багц НОМЫН БАЯР 2013 оны 10-р сарын 2-ны өдөр сургуулийн спорт зааланд боллоо.

Номын баярт МХТС-ийн эрдэмтэн профессор багш нар, номын сангийн ажилтнууд, оюутан залуус өргөнөөр оролцлоо. Номын  баярын үйл ажиллагаанд мэргэжлийн сурах бичгүүдийг ивээн тэтгэсэн үүрэн холбооны Скайтел группын Технологийн газрын захирал Ш.Батжаргал, Техник ашиглалт, үйлчилгээний албаны захирал Я.Батжаргал, олон нийттэй харилцах мэргэжилтэн Б.Жигмэддорж нар оролцлоо.

Сургуулийн захирал Б.Сүхбат номын баярыг нээн үг хэлж, сургуулийн эрдмийн зөвлөл, захиргаанаас номын зохиогч, редактор багш нарт хүндэтгэл илэрхийлж талархал гардуулав. ШУТИС-ийн МХТС, үүрэн холбооны Скайтел группын олон талт хамтын ажиллагааны нэгэн үр дүн нь ийнхүү мэргэжлийн сурах бичгүүд хэвлэгдэн гарч оюутнуудын гар дээр очлоо. Номын баярын үйл ажиллагаанд оюутан залуус идэвхтэй оролцож номын зохиогч, редактор багш нартаа хүндэтгэл илэрхийлж дуу хуурын дээжээ өргөлөө.

Нийгмийн хариуцлагаа манлайлан биелүүлж мэргэжлийн сурах бичгүүдийг ивээн тэтгэсэн МХТС-ийн захиргаа болон Скайтел группын удирдлага хамт олонд гүнээ талархаж нийт профессор багш нар оюутнуудынхаа өмнөөс ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.

Сурах бичгийн анхны багцад:

Дохио дамжуулах онол –  Зохиогч З.Буянхишиг, Ж.Жавзансүрэн, Э.Эрдэнэтуяа

Редактор Б.Дамдинсүрэн, Б.Отгонбаяр

Цахилгаан хэлхээний онол – Зохиогч П.Нямсүрэн, П.Давааням

Редактор З.Буянхишиг, Э.Нарантуяа

Электроникийн үндэс – Зохиогч Д.Энхзул, Г.Мөнхжаргал, Т.Амартүвшин

Редактор Т.Рэнцэндорж, А.Батмөнх (КТМС)

Тоон электроник –  Зохиогч Д.Энхзул, Г.Мөнхжаргал, Т.Амартүвшин

Редактор Ц.Хүрэлбаатар, Д.Эрдэнэчимэг (КТМС)

гэсэн номнууд багтаж байгаа бөгөөд зохиогч, редактор багш нартаа талархал илэрхийлж эрдмийг дэлгэрүүлэх их үйлсэд тань улам их амжилтыг хүсэн ерөөе.